Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Францын домогт жүжигчин А.Делон энэ сарын 18-нд мөнх бусыг үзүүлсэн билээ. Тэгвэл түүнийг өөрийнх нь аж төрж байсан, мөн амьсгал хүраасан Францын төв нутгийн Души дэх хувийн эдлэнд нь оршуулахаар болсон байна.
Нас барахаасаа өмнө бие нь муудаж эхлэхэд Делон өөрийг нь Души дэх хувийн эдлэнд нь оршуулж өгөхийг хүсэж байсан юм.
Тэрээр анх 1971 онд тус тосгонд жүжигчин Миррейлле Дарктай хамт суурьшиж, түүний дараа 1980-аад онд түр хугацаанд Швейцарт байж байгаад эргэн 1987 онд модел Расали ВанВримэнтэй хамт ирснээсээ хойш тэндээ амьдарсан билээ.
Тэнд амьдрах хугацаандаа тэрээр тэжээж байсан олон үнэнч нохдоо хувийн эдлэндээ оршуулсан юм. Тийм ч учраас “Би үнэнч нохдынхоо дэргэд нойрсмоор байна” гэж эцсийн захиасуудынхаа нэгийг үлдээсэн аж.
Францад хувийн эдлэнд оршуулга хийхийг тун онцгой зарим нөхцөлд л зөвшөөрдөг юм. Жишээлбэл, хүн оршуулах газар нь хотоос гадна, суурьшлын бүсээс дор хаяж 35м зайтай, цаашлаад цэвэр усны мэргэжилтний тухайн газарт хүн оршуулснаар ойр орчны цэвэр усанд ямар нэгэн байдлаар нөлөөлөх эрсдэлгүй гэсэн тодорхойлолт, зөвшөөрөлтэй байх ёстой гэнэ. Бас хамгийн түрүүнд тухайн орон нутгийн удирдлагын шууд зөвшөөрөл шаардлагатай байдаг юм байна.
Харин Делоны хувьд нас барахаас нь өмнө орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл өгсөн гэнэ.
Францын нүүр царай болсон царайлаг эрэгтэй жүжигчдийн нэгт зүй ёсоор тооцогдож явсан А.Делон нийт 90 гаруй кинонд дүр бүтээж үзэгчдийн сэтгэлд хоногшсон юм.
Эх сурвалж: Yonhap
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй