Олон улсын робот чуулган Бээжинд болж өндөрлөлөө
8 сарын 27. 12:010

БНХАУ хүн төрхт роботын хөгжлөөр дэлхийд тэргүүлэх зорилготой ажиллаж байгаа энэ үед роботын эд анги, түүхий эд нийлүүлэгч, бүтээгч нар Бээжинд болсон дэлхийн роботын чуулганд чуулан хямд, шинэлэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, зарим нь уг салбарт тулгараад байгаа асуудлыг хөндөв.

Чуулганд оролцсон Шенженд төвтэй Виссон Технологи компани гэхэд бусад гадаадын үйлдвэрүүд шиг мотор, хөдөлгүүр гэх мэт хөдөлгөөний төхөөрөмж хэрэглэхийн оронд 3D хэвлэлээр бүтээсэн хуванцар хиймэл булчин ашиглахыг санал болгож байна.

Виссон компанийн хөрөнгө оруулагч Цао Вэйн хэлж байгаагаар ийнхүү илүү хямд технологи ашигласнаар роботын нэг гарыг л гэхэд өмнөх аргаас арав дахин хямд бөгөөд илүү уян хатан бүтээж болно гэжээ. Тухайлбал, тухайн компанийн албан ёсны цахим хуудаснаа нийтэлснээр роботын нэг гар бүтээхэд 1404 ам.доллар байхад болох гэнэ.

Харин роботын хөдөлгөөнт үе, нугас дагнан бүтээдэг Шанхайд төвтэй Ti5 Робот компанийн үүсгэн байгуулагч Еи Ган роботын эд ангийн нийлүүлэлтийн сүлжээнд олон асуудал тулгарч байгаа тухай асуудлыг хөндсөн байна.

Тэрээр нийлүүлэлтийн сүлжээг илүү чанартай, найдвартай олгох шаардлагатай байгааг онцлоод, чанаргүй түүхий эдээс шалтгаалан тэдний компани л гэхэд нэг бүтээгдэхүүнээс дээд тал нь 1000 ширхгийг гаргаж чадаж байгаагаа дэлгэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38