Дэлхийн хамгийн том зэсийн уурхайн ажилчид ажил хаялтаа зогсоожээ
8 сарын 20. 12:331

 

Зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Чилийн Escondida уурхайн ажилчид ажил хаялт зарласан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус уурхайн ажилчид ажил хаялтаа зогсоож, ажилдаа эргэн орохоор шийдсэнээр дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ тогтворжих төлөвтэй байна.

Reuters агентлагийн орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, Австралийн BHP Billiton компани дийлэнх хувьцааг нь эзэмшдэг Escondida уурхайн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо удирдлагатай хэлэлцээ хийсний үндсэн дээр өнгөрсөн долоо хоногт 72 цаг үргэлжилсэн ажил хаялтыг зогсоох шийдвэр гаргажээ.

Тус компани үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд урамшуулал болон бусад мөнгөн тэтгэмж хэлбэрээр 32 сая орчим Чили песо буюу монгол мөнгөөр 100 гаруй сая төгрөг өгөх урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

Тус уурхайн үйлдвэрчний эвлэлд нийт ажилчдын 88.3 хувь буюу 2376 ажилтан харьяалагддаг аж.

Escondida уурхайн ажил хаялтын улмаас тогтворгүй болох шинж тэмдэг илэрч байсан ирэх 3 сарын зэсийн фьючерсийн үнэ тогтворжих төлөв ажиглагдсан байна.

Тухайлбал нийлүүлэлт тасалдсанаас болж өнгөрсөн долоо хоногт анх удаа гурван хувиар өссөн Лондонгийн металлын бирж дээрх гурван сарын хугацаатай зэсийн үнэ 16-ны өдөр тонн нь 9128 ам.долларт хүрсэн юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
ЕРБАХЫТ
   /
8 сарын 20. 17:44

Тийм

Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16