OpenAI компани 1 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт татах төлөвтэй байна
8 сарын 29. 8:370

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компани АНУ-ын алдартай венчур капиталын сантай нэмэлт санхүүжилтийн талаар ярилцаж байгаа талаар онцлов. Хэрэв энэ санхүүжилт амжилттай шийдэгдвэл аль хэдийн 100 тэрбум ам.доллароос даваад буй Open AI компанийн үнэлгээ цаашид ч өсөх төлөвтэй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр венчур капитал сангуудыг тэргүүлэгч Thrive Capital тус компанид 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Wall Street Journal сонины таамаглаж буйгаар Open AI-ын одоогийн хамгийн том хөрөнгө оруулагч болох Microsoft компани ч мөн энэ удаад нэмэлт хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байгаа гэв.

Энэ удаагийн санхүүжилт амжилттай шийдэгдсэн тохиолдолд өнгөрсөн оны нэгдүгээр сард Мicrosoft ойролцоогоор 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс хойших гадаад хөрөнгийн хамгийн том урсгал болох юм.

Цахиурын хөндийд хиймэл оюун ухааны ширүүхэн өрсөлдөөн өрнөсөөр байна. Тухайлбал Google компани өөрийн хиймэл оюун ухааны загвараа танилцуулснаас гадна Amazon болон OpenAI-ийн хуучин захирлын үүсгэн байгуулсан, томоохон тоглогчдын нэг Antropic-д 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа билээ. Меta компани ч мөн өөрийн хиймэл оюун ухааны загвараа гаргаад удаагүй байна.

OpenAI компанийн ChatGPT нь хиймэл оюун ухааны зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд хэрэглэгчдийн тоо хэдэн зуун саяар хэмжигдэнэ. Гэвч өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр тэргүүлэнчийн байр сууриа хадгалахын тулд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа нь тодорхой юм.

Wall Street Journal сонин OpenAI-ийн одоогийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдах хэлэлцээрийн явцад компанийг 103 тэрбум доллароор үнэлж байгаагаа зарласан болохыг дурдсан байна. Үүний дагуу энэ удаагийн хөрөнгө оруулалт шийдэгдсэн тохиолдолд тус компанийн үнэлгээ үүнээс ч нэмэгдэх магадлал өндөр байгаа юм.

Өнгөрсөн оны эцсээр OpenAI компанийг 86 тэрбум ам.доллароор үнэлж байсан билээ.

Тус компани нь статусын хувьд ашгийн бус байгууллага бөгөөд хөрөнгө оруулагчид компанийн хувьцааг шууд эзэмшдэггүй. Харин ашгийн төлөөх охин компаниудад хөрөнгө оруулалт хийж, охин компанийн ашгийн тодорхой хэсгийг хүртдэг байна. 2019 оноос хойш Мicrosoft компани Open AI-д нийт 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр ашгийн 49 хувийг эзэмших эрхтэй болсон юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас