Монголын Мөөг Мөөгчдийн холбоо, Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ ГҮТББ, Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэг, нэгдэн Монголд анх удаа MONGOLIAN MUSHROOM BUSINESS TRAVEL–ыг 2024.08.05-нд зохион байгуулахаар боллоо. Энэхүү арга хэмжээнд Хятад улсын мөөгний холбоо болон, Хятад улсын мөөгний тоног төхөөрөмжийн компани , мөөгний салбарын судлаач, доктор, эрдэмтэд оролцож буйгаараа онцлог болох бөгөөд, байгаль дээрээс нь мөөг түүх, хортой хоргүй мөөгийг таньж мэдэх, тус салбарт бизнесийн хөрөнгө оруулалт авах, хятад улс руу хөнгөлөлттэй тусгай хөтөлбөрт хамрагдах гэх зэрэг маш олон ашигтай зүйлсийг нэг дор авах боломжтой аялал юм. Мөн Монголын аялал жуулчлалын салбарт жуулчдыг татах шинэ аяллын хөтөлбөр нэгээр нэмэгдэж байгаа нь талархууштай юм.
Аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг MONGOLIAN MUSHROOM BUSINESS TRAVEL фэйсбүүк хаягаас авах боломжтой.
Эх сурвалж: Монголын Мөөг Мөөгчдийн холбоо