Хувьцаа нь энэ онд 60 гаруй хувиар унасан Intel компани Dow Jones индексээс хасагдах эрсдэлтэй болжээ
9 сарын 5. 8:340

 

Байгуулагдсанаасаа хойш хамгийн том хэмжээний хямралтай нүүр тулаад буй хагас дамжуулагч үйлдвэрлэгч Америкийн Intel компани зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг Америкийн хөрөнгийн биржийн Dow Jones Industrial Average индексээс хасагдах эрсдэлтэй болоод байна.

Reuters агентлаг орон нутгийн цагаар 3-ны өдөр мэргэжилтнүүдээс иш татан, Intel-ийн хувьцааны үнэ энэ онд 60 хувиар буурсан нь Dow Jones индексд багтсан хувьцаануудын дундаас хамгийн муу гүйцэтгэлд тооцогдож буйг дурдаж, дээрх таамаглалыг дэвшүүлжээ.

Тодруулбал тус компанийн зах зээлийн үнэлгээ 85.9 тэрбум ам.доллар болон буурч, хагас дамжуулагч үйлдвэрлэгч дэлхийн шилдэг 10 компанийн жагсаалтад багтаагүй юм. Энэ хугацаанд хагас дамжуулагчтай холбоотой хувьцаанаас бүрддэг Philadelphia хагас дамжуулагчийн индекс 20 орчим хувиар өссөн байна.

Тодруулбал, хиймэл оюун ухааны хагас дамжуулагч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч NVIDIA компантай харьцуулахад Intel-ийн борлуулалт 2021 онд гурав дахин их байсан бол өдгөө NVIDIA-ийн дөнгөж тал хувьтай тэнцэх болжээ.

Хэрэв Intel компани Dow Jones-оос хасагдсан тохиолдолд нэр хүнд нь унаж, хувьцааных нь үнэ улам шалдаа буух болно хэмээн Reuters агентлаг таамаглав. OpenAI-д хөрөнгө оруулах боломжоо алдсанаар хиймэл оюун ухааны “марафоноос” шахагдсан Intel-ийн байр суурь улам хумигдаж байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна.

Өнгөрөгч хоёрдугаар улиралд 1.61 тэрбум ам.долларын цэвэр алдагдалтай ажилласнаа өнгөрсөн сард зарласнаар тус компанид нүүрлэсэн хямрал олны нүдэнд ил болсон билээ.

Улмаар Intel энэ сарын дундуур ТУЗ-ийн хурлаа хийж, бизнесийн бүтцээ өөрчлөн зохион байгуулах, хөрөнгийн зардлыг бууруулахад үндэслэсэн бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа талаар Reuters агентлаг мэдээллээ.

Тухайлбал энэхүү шийдвэрийн хүрээнд бие даасан корпорац хэлбэрээр олон нийтэд санал болгохоор (IPO) төлөвлөж байсан программчлагдсан хагас дамжуулагчийн хэлтэс Altera-г зарах зэрэг хэд хэдэн төлөвлөгөө багтсан аж.

Мөн 32 тэрбум ам.долларын өртөгтэй Германы үйлдвэрийн барилгын ажлыг түр эсвэл бүрмөсөн зогсоох төлөвлөгөө ч багтаж магадгүй гэж эх сурвалжууд онцолсон байна.

Эх сурвалж: KBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54