Куала Лампурт анхны халуун тогоотой кино театр нээнэ
8 сарын 29. 11:500

Малайзад анхны халуун тогоотой кино театрыг Куала Лампурын Дади кино театр нээхээр болжээ. Гэвч нээлтийн тодорхой тов хараахан зарлаагүй байгаа аж. Зоог барингаа кино үзэх онцгой хачирхалтай үйлчилгээ эх газрын Хятадад тренд болоод байгаа билээ.

Хонгконг жүжигчин Боско Вонг энэ сард Дади кино театрт зочлон шинэ киногоо танилцуулахын сацуу халуун тогоотой кино театр ямархуу байх талаар эхний төрх, байдлыг хүмүүст цухуйлган харуулжээ.

Кино эхлэхээс өмнө кино театрын ажилтнууд үзэгчийн суудлуудын өмнө тусгайлан байрлуулсан ширээн дээр халуун тогоонд чанах ногоо, гоймон, мах, шөл зэргийг авчирч бэлдэж өгөх гэнэ.

 

 

Мөн халуун тогооноос гадна лазаниа, шарсан тахиа гэх мэт хоолоор үйлчилдэг кино театрууд Малайзад хэд хэд бий.

Үүнээс өмнө 2023 онд Хятадын Сичуан мужийн кино театрт халуун тогооны үйлчилгээ нэвтэрч олныг шуугиулж, үзэл бодлыг нь хоёр талд талцуулаад амжсан билээ. Тус онцгой үзвэр үнийн хувьд 123-188 юань байдаг гэнэ.

Эх сурвалж: World of buzz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18