Гүнж Кейт химийн курс эмчилгээ хийлгэж дуусжээ
9 сарын 10. 11:550

Химийн курс эмчилгээ хийлгэж дууссан тухайгаа Уэльсийн гүнж Кэтрин өчигдөр мэдэгдээд, он дуусахаас өмнө ордны гэр бүлийн гишүүний хувиар үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлнэ гэдгээ хэллээ. Гэхдээ бүрэн эдгэрэхэд урт удаан хугацаа шаардлагатай гэдгийг тэрбээр дурдсан байна.

“Зун дуусах дөхөж буй энэ үед химийн эмчилгээгээ хийлгэж дууссан нь надад ямар их тайтгарлыг авчирч буйг би төсөөлөн хэлж чадахгүй байна. Сүүлийн 9 сар бол манай гэр бүлийн хувьд асар хүнд үе байлаа. Дадаж сурсан хэвийн амьдрал маань нэг л мөчид өөрчлөгддөг юм байна” хэмээн гүнж ярьсныг түүний хэвлэлийн алба нийтэлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, он дуусахаас өмнө Кейт хэд хэдэн олон нийтийн арга хэмжээнд оролцох ажээ. Мөн Кенсингтоны ордноос Кейт, Уильям нар гурван хүүхэдтэйгээ хамт байгааг харуулсан гэр бүлийн богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлсэн байна.

“Хорт хавдраас ангижрах нь маш хүнд хэцүү, айдас төрүүлсэн, урьдчилан таамаглах аргагүй үйл явц юм. Хүмүүс бид ямар их эмзэг вэ гэдгийг ойлгон мэдэрч, бүх зүйлийг шинээр харахад хүрч байна. Амьдралд байдаг энгийн атлаа чухал зүйлүүдийг бид бүхэн байх л ёстой гэж үздэг. Харин одоо энэ бүхнийг дахин шинээр ухамсарлан ойлгож, энэ бүхэнд талархаж байх хэрэгтэй гэдгийг сүүлийн үед болсон үйл явдлууд Уильям бид хоёрт ойлгууллаа” хэмээн Кейт ярьжээ.

Уильямын эцэг болох хунтайж Чарльзыг албан ёсоор ван сэнтийд залж, Чарльз III ван хэмээн өргөмжилсний дараа Уильям, Кейт хоёрт Уэльсийн хунтайж, Уэльсийн гүнж гэдэг цол хэргэмийг олгосон юм.

Энэ оны нэгдүгээр сард Кейт хэвлийн хөндийн мэс засал хийлгэх явцад түүний биед хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тэрбээр гурван долоо хоногийн турш эмнэлэгт хэвтсэнийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн анзаарсан байна.

Энэ талаар элдэв цуу яриа дэгдээхгүйн тулд Кенсингтоны ордноос Уэльсийн гүнжийн өвчний онош болон тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр химийн эмчилгээ хийлгэх гэж байгаа талаар мэдэгдэл гаргасан юм. Мөн Кейт биеийнхээ байдал, эмчилгээний талаар дүрс бичлэгээр ярьсан билээ.

Мэс засалд орсныхоо дараа тэрбээр 6 дугаар сард олон нийтийн өмнө гарч ирсэн бөгөөд Чарльзын төрсөн өдөрт зориулсан туг залах ёслолд оролцож, 7 дугаар сард Уимблдоны теннисний тэмцээнийг үзэж сонирхжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38