Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр өнөөдөр Брюссель хотноо албан бусаар уулзана.
Уламжлал ёсоор ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй улсад албан бус уулзалтыг хагас жил тутамд зохион байгуулдаг. ЕХ-ны Зөвлөлийг Унгар улс энэ оны долоодугаар сарын 1-нээс даргалж эхэлсэн юм. Гэвч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилсантай холбогдуулан тус уулзалтыг Будапешт хотод бус Брюссельд зохион байгуулна гэж ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелль мэдэгджээ.
ЕХ-ны засаг захиргаа Москвад хийсэн В.Орбаны айлчлалыг эрс шүүмжилсэн юм. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто уулзалтад оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ж.Боррель ЕХ-ны гишүүн улс бүрийн сайд нарыг хуралд урьжээ.
Брюссельд болох албан бус уулзалтын гол сэдэв нь Украин болон Ойрх Дорнодын өнөөгийн байдал байх төлөвтэй байна. Уулзалт Украины асуудлаарх хуралдаанаар эхэлж, тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба оролцох юм.
Тус хуралдаанаар Украины эрчим хүчний дэд бүтцэд Оросын цэргүүд цохилт өгч буй үед өвөлжилтийн бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх, зургаадугаар сард Швейцарт болсон олон улсын энх тайвны бага хурлын хүрээнд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх зэрэг асуудлуудыг, түүнчлэн Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх, Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогыг шилжүүлэх арга замыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх ажээ.
Уулзалтын үеэр мөн Газын зурвас, Иордан голын Баруун эрэг дэх нөхцөл байдал, мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Газын зурваст гал зогсоох тухай Израил, ХАМАС-ын хооронд үргэлжилж буй хэлэлцээ, Ливаны нөхцөл байдлыг хөндөнө. Түүнчлэн Палестины эрх баригчдад туслах зорилгоор ЕХ-ноос өнгөрсөн сард зарласан 400 сая еврогийн санхүүгийн дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй