Перугийн Ерөнхийлөгч асан А.Фүжимори таалал төгсжээ
9 сарын 12. 12:540

Перу улсын Ерөнхийлөгч асан Альберто Фүжимори 86 насандаа таалал төгссөн тухай түүний охин мэдэгджээ. Тэрбээр хүний эрхийг зөрчсөн, хахууль авсан хэргээр ял сонсож байв.

А.Фүжимори Перу улсыг 1990-2000 онд удирдаж байсан бөгөөд авлигын хэргээр албан тушаалаасаа огцорч байв. Ерөнхийлөгч байхдаа зүүний партизануудын эсрэг хатуу байр суурь баримталж байсан түүнийг хүний ​​эрхийг зөрчсөн гэж буруутгаж байжээ.

Тэрбээр Перугаас дүрвэн гарсан боловч хожим нь баривчлагдаж, яллагдагчаар татагдан шоронд хоригдож байсан юм. Ерөнхийлөгч асан хорт хавдартай удаан хугацаанд тэмцсэний эцэст нас нөгчсөн талаар түүний охин Кейко Фүжимори олон нийтийн сүлжээндээ бичжээ.

А.Фүжимори Лима хот дахь “Барбадильо” шоронд 15 гаруй жил хоригдож байгаад өнгөрсөн 12 дугаар сард суллагдсан юм. Перугийн Үндсэн хуулийн цэц зургаан жилийн өмнө гаргасан ерөнхийлөгчийн өршөөлийг сэргээсний дараа түүнийг ийнхүү сулласан байна.

Японы цагаачдын хүү А.Фүжимори улс орныг чанга гараар захирч байсан бөгөөд түүний алба хашиж байсан үе нь томоохон үйл явдлуудаар дүүрэн байж, түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

А.Фүжиморигийн авторитар засгийн газар хоёр ч удаагийн бослогыг дарах явцад 69 мянга орчим хүн амь үрэгджээ. 2009 онд 70 насандаа шоронд хоригдох тэр үед үлдсэн насаа шоронд өнгөрүүлнэ хэмээн перучуудын ихэнх нь таамаглаж байлаа.

Гэвч 2017 оны 12 дугаар сард тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн сард эмч нар зөвлөлдөөд, эдгэршгүй өвчтэй түүнийг шоронд хорих нь амь насанд нь ноцтой аюул учруулна гэж мэдэгдсэний дараа тухайн үеийн ерөнхийлөгч Педро Пабло Кучински өршөөл үзүүлжээ.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38