LEGO компани 2032 он гэхэд байгальд ээлтэй материалыг үйлдвэрлэлдээ 100 хувь ашиглана
8 сарын 30. 9:020

 

Хүүхдүүдийн хайртай LEGO тоглоомыг үйлдвэрлэгч LEGO компани 2032 он гэхэд байгальд ээлтэй буюу дахин боловсруулсан хуванцраар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ.

Ингэснээр бүтээгдэхүүний зардал 70-аас дээш хувиар нэмэгдэх боловч хэрэглэгчдэд хүрэх үнээ нэмэгдүүлэхгүй гэдгээ компанийн зүгээс онцлон тэмдэглэв.

Тус компани орон нутгийн цагаар 28-ны өдөр байгаль орчинд ээлтэй энэхүү төлөвлөгөөгөө зарласан тухай Их Британийн өдөр тутмын The Guardian болон АНУ-ын CNN агентлагууд мэдээлжээ.

Эхний ээлжинд 2026 он гэхэд үйлдвэрлэлийнхээ тал хувийг байгаль орчинд ээлтэй материалаар солихоор шийдсэн аж. Одоогоор LEGO тоглоомыг газрын тос агуулсан хуванцраар хийдэг ба яваандаа дахин боловсруулах боломж бүхий резинээр сольж газрын тосны хэрэглээг багасгах зорилт тавьжээ. Харин урт хугацаандаа буюу 2032 он гэхэд бүхий л бүтээгдэхүүнээ байгаль орчинд ээлтэй хуванцар болгохоор төлөвлөж байгаа аж.

Газрын тос агуулсан хуванцрын оронд дахин боловсруулсан резин ашиглах нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байгаа ч компани эрсдэлээ үүрэх шийдвэр гаргасан байна.

LEGO компанийн гүйцэтгэх захирал Ниелс Риченсен “Тогтвортой материал руу шилжинэ гэдэг нь үйлдвэрлэлийн зардал нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ компани энэ “ачааг” үүрэх шийдвэр гаргасан” гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хэрэглэгч өндөр үнэ төлөхөд бэлэн байгаа эсэхийг бид мэдэхгүй тул зардлын нэмэгдлийг үнийн өсөлтөөр дамжуулан хэрэглэгчдэд үүрүүлэхгүй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

LEGO нь байгаль орчинд ээлтэй материалын хэрэглээгээр дамжуулан салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна ханган нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөхийн тулд хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд эдгээр хүчин чармайлт нь 2032 он гэхэд байгаль орчинд ээлтэй шинэ материалыг бий болгоход суурь болно найдаж байна гэж тэрээр нэмж хэлэв.

Өдгөө тус компанийн үйлдвэрлэдэг тоглоомын 22 орчим хувь нь газрын тос агуулсан хуванцар биш, альтернатив материалаар хийгдэж байна.

Түүнчлэн өнгөрсөн жил 2025 он гэхэд тогтвортой байдлын зардлаа гурав дахин нэмэгдүүлж, энэ зардлаа хэрэглэгчдэд үүрүүлэхгүй гэдгээ амласан билээ.

Энэ оны эхний хагаст LEGO тоглоомын борлуулалт 13 хувиар нэмэгдэж 31 тэрбум кронд хүрсэн бол үйл ажиллагааны ашиг нь 26 хувиар нэмэгдэж 8.1 тэрбум крон болсон нь түүхэн дээд амжилт болжээ.

Эх сурвалж: KBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47