Сэтгэлзүйн дайн: Хамас егүүтсэн барьцааны бүсгүйн эцсийн дүрс бичлэгийг цацав
9 сарын 3. 10:470

Палестинын зэвсэгт Хамас бүлэглэл Газын зурваст амиа алдсан барьцааны зургаан хүний нэгийнх нь амьсгал хураахын өмнөх дүрс бичлэгийг дэлгэжээ.

Дүрс бичлэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд хулгайлагдсан 24 настай Эдэн Ерүшалми гарах аж. Дүрс бичлэгийг засаж янзалсан байх агаад чухам хэзээ бичсэн бичлэг гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ерүшалми өнгөрсөн онд Израилын өмнөд нутагт болсон хөгжмийн Нова наадам дээр бартентрээр ажиллаж байхдаа хулгайлагдаж, мягмар гарагт цогцос нь олдсон билээ. Дүрс бичлэгт тэрээр эцэг эх, эгч дүүсээ хэр их санаж байгаагаа дурсан ярьжээ. Нүдний нь доогуур хөх туяа татсаныг эс тооцвол түүний дуу хоолой сэргэлэн дуулдах аж.

Охиныхоо хойноос эмгэнэн гашуудаж байгаа гэр бүлийнхэн нь тус дүрс бичлэгийг Хамасаас өгч байгаа сэтгэлзүйн аймшигтай хөнөөлт цохилт хэмээн үзэж, үүнтэй нь Израилын эрх баригчид санал нийлж, энэ үйл явдлыг сэтгэлзүйн дайн мөн хэмээн тодорхойлжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч нар болон олон улсын хууль дүрмийн мэргэжилтнүүд барьцааны хүний дүрс бичлэгийг дэлгэх нь дайны гэмт хэрэг мөн гэж үзэж байгаа гэнэ.

Израилын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, цогцсуудад хийсэн шүүх шинжилгээний хариунаас харахад, барьцааны зургаан хүнийг өнгөрсөн сарын 29-30-ны хооронд ойрын зайнаас буудан хороосон байх магадлал өндөр байгаа гэнэ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38