К.Харрис санал асуулгын дүнгээр илүүрхэв
8 сарын 30. 17:100

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сонгуулийн дүн хаашаа ч холбирч магадгүй долоон муж улсад дунджаар 2 пунктээр илүүрхэж байгааг пүрэв гарагт танилцуулсан санал асуулгын дүн харууллаа.

“Bloomberg” агентлаг, “Morning Consult” компанийн явуулсан санал асуулгаар К.Харрис Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Хойд Каролина, Пенсильвани, Висконсин муж улсуудад Д.Трампаас дунджаар 2 пунктээр илүү байна. Висконсинд хамгийн их буюу 8 пунктээр, Невада, Пенсильвани муж улсуудад тус тус 4 пунктээр илүүрхсэн гэж санал асуулгын дүнд дурджээ. Харин Аризонад тус бүр 48 хувийн саналаар тэнцсэн бол К.Харрис Жоржиа, Хойд Каролинад тус бүр 2, Мичиганд 3 пунктээр илүүрхсэн байна.

2008 онд Ерөнхийлөгч асан Барак Обамагаас хойш Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ялж байгуулаагүй тул Хойд Каролинад К.Харрис тэргүүлж байгаа нь онцгой анхаарал татаж байна. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнийг орхисноос хойш К.Харрис санал асуулгын дүнгийн зөрүүг багасгасаар байгаа юм. Мөн К.Харрис Миннесота муж улсын захирагч Тим Уолзыг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр сонгосон нь Д.Трамп сенатч Ж.Д.Вэнсийг сонгогдсонтой харьцуулахад саналын тоог нэмэгдүүлэхэд илүү нөлөөлсөн болохыг санал асуулгын дүн харуулсан байна.

“Bloomberg News/Morning Consult”-ийн санал асуулгыг Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Хойд Каролина, Пенсильвани, Висконсин зэрэг долоон муж улсад бүртгэлтэй 4962 сонгогчийн дунд явуулжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18