Хятадууд гуравдагч орны “арын хаалгаар” дамжуулан барууны хориг арга хэмжээнээс “бултахаар” хичээж байна
9 сарын 9. 8:190

Хятадын компаниуд Сингапур, Унгар зэрэг гуравдагч орнуудаар дамжуулан АНУ болон барууны орнуудын хориг арга хэмжээ, тарифаас зайлсхийж байна гэх мэдээлэл гарчээ.

Британийн өдөр тутмын Financial Times сонин орон нутгийн цагаар 5-ны өдөр гарсан "Хятадын компаниудын барууны зах зээлд гарах шинэ арын хаалга" гарчигтай нийтлэлдээ Хятадын компаниуд барууны хориг арга хэмжээнээс хэрхэн зайлсхийж буй талаар онцолсон байна.

Тодруулбал Хятадын компаниудын хориг арга хэмжээ болон тарифаас зайлсхийхэд ашиглаж буй гол орнуудаар Зүүн өмнөд Азийн Сингапур, Вьетнам, Европын холбооны гишүүн орнуудаас Ирланд, Унгар, Хойд болон Төв Америкаас Мексик зэрэг орнууд нэрлэгдэж буй юм.

Эдгээр орнууд нь АНУ-тай эвслийн холбоо харьцангуй сул хэрнээ АНУ, Хятад хоёртой тогтвортой харилцаатай байдаг нь тун давуу тал болж байна гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн худалдааны томоохон чөлөөт бүсүүдэд тэг эсвэл бага тарифаар нэвтрэх боломжтой гэдгээрээ давуу талтай.

Хятадын компаниуд эдгээр улс орнуудыг чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй хамгийн том шалтгаан нь барууны гүрнүүдийн Хятадын компаниудын эсрэг авч хэрэгжүүлж буй протекционист арга хэмжээг тойрч гарахад том үүрэг оролцоо үзүүлж буй явдал гэдгийг тус сонин онцолжээ.

Тухайлбал “Fast Fashion” чиглэлийн цахим худалдааны Shein компани нь 2012 онд Хятадад үүсгэн байгуулагдсан боловч 2021 онд төв байраа Сингапур руу нүүлгэсэн бөгөөд одоогоор Лондонгийн биржид бүртгүүлэх хүсэлтээ гаргаад байгаа билээ.

Тэрчлэн Хятадад төвтэй, АНУ-д бүртгэлтэй технологийн Joy компани нь 2021 онд Сингапурт байгуулагдсаныхаа дараа олон улсын тавцанд гарсан юм.

Нэмж дурдахад цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ Хятаддаа төдийгүй дэлхийд тэргүүлэх болсон BYD компани АНУ-ын зах зээлийг онилон Мексикт үйлдвэр барихаар ажиллаж байна.

Тус сонинд "Хятадын компаниудын экспортолсон бараа бүтээгдэхүүн эдгээр улс орнуудаар дамжин АНУ-ын эх газар болон Европын холбооны бусад орнуудад хүрэх магадлал өндөр байна. АНУ болон Европын холбооны албан тушаалтнууд дотоодын зах зээлд нь ийнхүү “арын хаалга” гарч ирж буйд ихэд санаа зовж байгаа нь дамжиггүй" гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16