Трамптай мэтгэлцэхэд бэлэн гэдгээ Харрис мэдэгджээ
9 сарын 9. 12:380

АНУ-ын дэд ерөнхийлөгч, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамптай мэтгэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

К.Харрис ням гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Д.Трамптай мэтгэлцэхэд "бэлэн" гэдгээ хэлээд эрхий хуруугаа гозойлгосон байна.

К.Харрис, Д.Трамп нарын дэмжлэгийн түвшин сонгогчдын дунд үндсэндээ ойролцоо байгааг “The New York Times” сониноос “Siena College” судалгааны хүрээлэнтэй хамтран явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ. Д.Трампыг санал асуулгад оролцогчдын 48 хувь нь, К.Харрисыг 47 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээнийг “ABC” телевиз есдүгээр сарын 10-нд Пенсильвани муж улсын Филадельфи хотод зохион байгуулах юм. Мэтгэлцээний журмыг есдүгээр сарын 5-нд эцэслэн баталжээ. Тодруулбал, Трамп, Харрис нар өрсөлдөгчийнхөө микрофоныг хаах хүртэл яриаг нь сонсох ёстой бөгөөд асуултад хариулах хугацааг хоёр минутаар хязгаарлана. Асуултыг зөвхөн мэтгэлцээний модератор тавих бөгөөд урьдаас бэлтгэсэн текст ашиглахыг хоригложээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38