БНХАУ гадаад улсад хятад хүүхэд үрчлүүлэхийг хориглов
9 сарын 9. 13:040

Олон улсын хүүхэд үрчлүүлэх хөтөлбөрөө албан ёсоор зогсоож байгааг БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Улмаар Хятад улсаас хүүхэд үрчилж авах хүсэлтийнхээ хариуг хүлээж байсан хэдэн зуун америк гэр бүлийн найдлага тасарсан байна. Уг нь сүүлийн 30 жилд хятад хүүхэд хамгийн ихээр үрчилж авдаг улс АНУ байсан юм.

БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ талаараа “Хятад хүүхдүүдийг цусан төрлийн ойрын хамаатанд нь биш л бол, гадаад руу үрчлүүлэхгүй. Энэ нь олон улсын холбогдох гэрээний заалтуудтай ч нийцэж байгаа” хэмээжээ.

Үүнээс өмнө 2007 онд Бээжин хүүхэд үрчилж авахад гэр бүлүүдийн шаардлагыг амьдралын хэв маяг, нас зэргээр тусгайлан заан чангалж, мөн зөвхөн гэрлэсэн эсрэг хүйсийн хосуудад хүүхэд үрчлүүлнэ хэмээн шийдэж байсан билээ. Түүнээс хойш цар тахлын үеэр хүүхэд үрчлүүлэхийг түр зогсоож, цар тахлын дараа зөвхөн өмнө хүсэлт өгсөн гэр бүлүүдийн хүсэлтийг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38