Кремль: Монголчууд Путинг баривчилж чадахгүй
9 сарын 2. 11:470

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөрш Монгол улс нь Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалаар өөрийг нь баривчилж чадахгүй гэдэгт бүрэн итгэлтэй, огт санаа зовохгүй байгаа хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков мэдээлжээ.

Путин даваа гарагт дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэхээр Монголд айлчилж байгаа билээ. Зарчмын хувьд энэ айлчлал түүний хувьд ОУЭШ-д баривчлагдах эрсдэл дагуулж байгаа юм. Учир нь ОУЭШ-ээс түүнийг дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаалыг Улаанбаатарт хүргүүлсэн юм.

Харин Песков энэ талаар хэвлэлд “Бид анд нөхөр Монгол оронтой маш найрсаг харилцаатай” хэмээн онцолж, ОУЭШ-ийн тушаалд Москва огт санаа зовохгүй байгаа тухай тайлбарлажээ.

Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Блумберг агентлагийн мэдээлснээр баттай мэдээлэл бүхий хоёр эх сурвалж Монголын засгийн газраас Путинд өөрийг нь баривчлахгүй гэх баталгаа, амлалт хүргүүлсэн хэмээжээ.

ОУЭШ-ээс 2023 оны гуравдугаар сард Путинг баривчлах тушаал гаргасан юм. Харин Москвагийн зүгээс Путинг дайны гэмт хэрэг үйлдээгүй хэмээн өмгөөлж, түүнээс гадна ОХУ ч тэр, Украин ч тэр Ромын тогтоолд нэгдээгүй учир ОУЭШ энэ хэрэгт оролцох ямар ч эрх мэдэлгүй хэмээн үзсэн байна. Гэтэл Монгол улс 2002 онд ОУЭШ-эд нэгдэн, тогтоолыг соёрхон баталсан юм.

Монголоос гадна Мексик ч мөн энэ онд шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Путин оролцохоор очиход нь саатуулах Украины шаардлагыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38