Улааннүдэнгийн гүнээс шингэн усны нөөц илрүүллээ
2024, 8 сарын 13. 12:540

Эрдэмтэд Улааннүдэн гаргийн чулуун гадаргуу доороос шингэн усны нөөц илрүүлжээ.

Улааннүдэн гараг дээр 2018 онд газардсан ҮАТСНА-ын Инсайт газардагчаас ирсэн мэдээллийг шинжилж үзээд эрдэмтэд дээрх дүгнэлтэд хүрчээ.

Газардагч дээр суурилуулсан сейсмометр төхөөрөмж дөрвөн жилийн турш улаан гаргийн гүнээс гарч байгаа чичиргээг тэмдэглэж авсан юм.

Ийнхүү тэмдэглэж авсан чичиргээг судлан тус гараг хэрхэн хөдөлдөг зэргийг тогтоох явцад яах аргагүй шингэн уснаас гарцаагүй шинж тэмдгүүд илэрсэн аж.

Үүнээс өмнө Улааннүдэнгийн туйлд мөс, агаар мандалд уур илэрч байсан ч шингэн төлөвтэй ус илэрсэн удаагүй билээ.

Газардагч төхөөрөмж дөрвөн жилийн турш буюу 2022 он хүртэл нийт 1319орчим газар хөдлөлт бүртгэн үүргээ биелүүлсэн юм.

Харин эрдэмтэд тухайн газар хөдлөлт, чичиргээний тархах хурдаар гаргийн бүтцийг тодорхойлсон байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр дэлхий дээр ч ус, газрын тосны нөөцийг энэ аргаар эрдэг гэнэ.

Үр дүнд нь эрдэмтэд Улааннүдэн гаргийн хөрснөөс 10-20км гүнд их хэмжээний шингэн усны нөөц байна хэмээн дүгнэжээ.

Мөн үүнтэй төстэй нөөц гаргийн гүнд хаа сайгүй байх магадлал өндөр, хэрэв үнэхээр тайм байвал тус гараг дээр нийт тухайн гаргаа нэг км орчим гүнтэй далайгаар бүтэн бүрхэж хүрэхүйц ус бий гэж таамаглаж болохоор байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35