Starbucks компани шинэхэн гүйцэтгэх захиралдаа “итгэмээргүй” саналуудыг тавьжээ
8 сарын 25. 10:080

CNBC орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр дэлхийд тэргүүлэгч кофе шопын сүлжээ болох Starbucks компани шинэ гүйцэтгэх захирал Брайан Никольдоо олон итгэмээргүй нөхцлийг санал болгосон талаар онцолжээ.

Тэгвэл Starbucks компанийн зүгээс шинэхэн гүйцэтгэх захиралдаа санал болгосон нөхцлүүд өнгөрсөн долоо хоногт олны “сонорт хүрсэн” ба үүнд Калифорни мужийн Ньюпорт Бич дэх гэрээсээ 1000 милийн зайд орших Сиэтл дэх төв оффис руу очихдоо хувийн онгоц хөлөглөх зөвшөөрлийг олгосон байна.

Нэмж дурдахад Никольд жил бүр 1.6 сая ам.долларын үндсэн цалингаас гадна жилийн эцсийн үр дүнгээс хамааран 3.6 сая ам.доллароос 7.2 сая ам.доллар хүртэлх ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн жилд 23 сая ам.долларын үнэ бүхий хувьцааны ногдол ашгийг олгох гэнэ.

Тэрчлэн Starbucks Сиэтл дахь төв оффис руу заавал очих шаардлагагүйгээр Ньюпорт Бич хотод оффис нээн тэндээсээ ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр болсон байна.

Тус компанийн холбогдох албан тушаалтны хэлснээр Николь албан томилолтоор явах шаардлага гарахгүй л бол компанийн “хайбрид” ажлын бодлогын дагуу долоо хоногт гурваас доошгүй өдөр Сиэтл дэх төв оффисоос ажиллахад болох аж.

Starbucks өнгөрсөн оны эхэн үеэс эхлэн ажилчдаа долоо хоногт гурваас доошгүй өдөр оффист ажиллахыг шаардах болсон юм.

Өнгөрөгч 13-ны өдөр муу гүйцэтгэлийн хариуцлагыг хүлээж огцорсон гүйцэтгэх захирал асан Лаксман Нарашманы залгамжлагчаар томилогдсон Николь Chipotle Mexican Grill түргэн хоолны сүлжээний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа менежментийн шинэчлэлийг амжилттай удирдснаараа тун нэр хүндтэй болж чаджээ.

Николь ирэх сарын 9-нөөс эхлэн үүрэгт ажилдаа албан ёсоор орох юм.

CNBC сувгийн мэдээлснээр Николь 2018 онд Таco Bell компаниас Chipotle-гийн гүйцэтгэх захирал болон очихдоо ч үүнтэй төстэй хэлэлцээрийг амжилттай хийж байсныг онцлов.

Тухайн үед Николь Калифорни мужийн Ирвайн хотод орших Taco Bell-ийн төв оффисоос машинаар ердөө 15 минутын зайтай Ньюпорт Бич хотод амьдардаг байсан бол Сhipotle Николийг гүйцэтгэх захирлаар томилсноо зарласнаас хойш гурван сарын дараа Колорадо мужийн Денвер хотод байсан төв оффисоо Ньюпорт Бич рүү нүүлгэж байжээ.

CNBC суваг Никольтой хийсэн энэхүү гэрээ нь компанийн удирдах албан тушаалтнууд болон энгийн ажилчдын хоорондын хэлэлцээрийн зөрүүтэй байдлыг тод томруунаар харуулж буй хэрэг болсон хэмээн дурдсан байна.

Харвардын Бизнесийн Сургуулийн профессор Раж Чаудри хэлэхдээ, зарим компаниуд авъяаслаг боловсон хүчнийг “урвуулахын” тулд компанийн дотоод зохицуулалтаас үл хамаарах нөхцлийг ч санал болгодог бөгөөд "хаанаас ч ажилладаг" гүйцэтгэх захирлуудын тоо нэмэгдэж байгаа талаар цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн цаашид ч илүү олон компаниуд Starbucks зэргээс жишээ авах нь гарцаагүй гээд чадварлаг боловсон хүчнийг татахын тулд уян хатан ажлын нөхцлийг хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Victoria's Secret компани өрсөлдөгч Savagex Panty-г удирдаж байсан Хилари Суперийг мөн өөртөө “урвуулсан” билээ.

CNBC сувгийн мэдэгдсэнээр Victoria's Secret-ийн шинэ супер гүйцэтгэх захирал Охайо мужийн Колумбус хотын ойролцоох төв оффисоос биш Нью Йорк дахь оффисоос ажиллах бөгөөд зөвхөн шаардлагатай үед л төв оффист ирэх нөхцөлтэйгөөр ажилд орсон болохыг дурдав.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18