Японы эрх баригч намын даргын сонгуульд есөн улстөрч өрсөлдөнө
9 сарын 12. 15:160

Есдүгээр сарын 27-нд болох Японы эрх баригч Либерал ардчилсан намын (ЛАН) даргын сонгуульд нэр дэвшигчээр есөн улстөрч бүртгүүлжээ. Сонгуульд ялсан улстөрч тус улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдоно.

Нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтийг орон нутгийн цагаар 10:15 цагт намын төв байранд хүлээн авч дуусжээ. Японы одоогийн засгийн газрын дөрвөн гишүүн ЛАН-аас парламентад сонгогдсон 20-иос доошгүй гишүүдийн буюу нэр дэвшихэд авах шаардлагатай хэмжээний дэмжлэгийг авсан байна. Эдгээр улстөрч бол Гадаад хэргийн сайд Камикава Ёко, сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса, эдийн засгийн аюулгүй байдлын сайд Такаичи Санаэ, Цахимжилтын асуудал эрхэлсэн сайд Коно Таро нар юм.

Эдгээр улстөрчөөс гадна ЛАН-ын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрү, Ерөнхий сайд асан Коизүми Жүничирогийн хүү, Байгаль орчны сайд асан Коизүми Шинжиро, Эрүүл мэндийн сайд асан Като Кацүнобү, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Кобаяши Такаюки нар намын даргын албан тушаалд өрсөлдөнө.

Харин Захиргааны хэрэг, харилцаа холбооны сайд асан Нода Сейко, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сайто Кен, мөн парламентын дээд танхимын гишүүн Аояма Шигэхарү нар нэр дэвшихээр төлөвлөж байсан боловч намаас парламентад сонгогдсон гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй байна.

Сонгуулийн кампанит ажил есдүгээр сарын 12-нд буюу өнөөдөр эхэлж байна. Нэр дэвшигчид сонгуульд ялахын тулд нийт саналын талаас дээш хувийг авах ёстой. Гэхдээ эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч ялахгүй төлөв харагдаж байна. Энэ тохиолдолд хоёр дахь шатны сонгууль болох бөгөөд парламентад сонгогдсон гишүүд бүгд дахин санал өгөх бол бүс нутаг дахь салбарууд ердөө 49 санал өгөх ажээ. Тиймээс парламентад сонгогдсон намын гишүүдийн санал шийдвэрлэх чухал үүрэгтэй.

ЛАН-ын одоогийн дарга бөгөөд Ерөнхий сайд Кишида Фүмио намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй, албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн юм. ЛАН улс төрийн хандив цуглуулах явцдаа санхүүгийн тайлангийн зөрчил гаргасан гэх дуулианы улмаас Засгийн газрын нэр хүнд түүхэн доод хэмжээнд хүртэл унаад буй энэ үед тэрбээр уг шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38