Шатрын дэлхийн аваргын төлөөх тоглолтыг “Google” ивээн тэтгэнэ
9 сарын 13. 10:090

“Google” компани шатрын дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтын гол ивээн тэтгэгч боллоо гэж Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) хэвлэлийн алба мэдээлжээ. Аваргын титмийн төлөө Хятадын их мастер Дин Лижэн, Энэтхэгийн шатрын их мастер Доммараж Гукеш нар өрсөлдөх юм.

"Энэхүү онцгой хамтын ажиллагаа нь шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани ивээн тэтгэж буй анхны тохиолдол болж байгаагийн сацуу энэхүү спортын цар хүрээ, нөлөөлөлд шинэ жишгийг тогтоож байна" гэж ФИДЕ-гийн мэдэгдэлд дурджээ.

“Google”-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн маркетинг хариуцсан захирал Саймон Кан мэдэгдэхдээ "энэ түүхэн үйл явдлыг ивээн тэтгэхээр болсондоо манай компани баяртай байна. Шатар бол хүний зохион бүтээх чадвар, технологийн чадавх хоёрын гүн гүнзгий огтлолцлын илэрхийлэл бөгөөд хиймэл оюун ухааны салбарын хувьд үргэлж туршилтын талбар болсоор ирсэн билээ" хэмээсэн байна.

1994 онд компьютерын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Intel” компани “Intel Rapid Chess Grand Prix” цуврал тэмцээнийг ивээн тэтгэж байсан юм. Тухайн үед тоглолтуудыг шууд дамжуулснаар шатрын спорт шинэ түвшинд хүрчээ.

Шатрын дэлхийн аваргын төлөөх тоглолт энэ оны 11 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Сингапурт болох бөгөөд шагналын сан нь 2.5 сая ам.доллар юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38