К.Харрисыг дэмжихээ Тейлор Свифт илэрхийлжээ
9 сарын 12. 8:230

Америкийн поп од Тейлор Свифт ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг дэмжиж байгаагаа мягмар гаргийн орой мэдэгдсэн нь түүний кампанит ажилд том дэмжлэг боллоо.

Т.Свифт сонгуульд хэнийг дэмжих вэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байсан бөгөөд дэд ерөнхийлөгч К.Харрис болон Ерөнхийлөгч асан, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нарын эхний мэтгэлцээний дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ.

Т.Свифт “Инстаграм” хуудсандаа бичихдээ “хүүхэдгүй, муур тэжээдэг эмэгтэй” хэмээн бичсэн бөгөөд энэ нь Д.Трампын хамтран нэр дэвшигч Ж.Д.Вэнсийн хүүхэдгүй эмэгтэйчүүдийн талаар хэлэхдээ хэрэглэсэн үг хэллэг юм.

“Би 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрис, Тим Уолз нарын төлөө саналаа өгнө. Камала Харрис хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцдэг бөгөөд хүний эрхийг хамгаалах дайчин тэмцэгч хэрэгтэй гэж үзэж байгаа учраас түүнд саналаа өгнө” гэж Т.Свифт 238 сая дагагчтай “Инстаграм” хаягтаа бичжээ.

Уг нийтлэлийн дор 25 минутын дотор 2 сая орчим лайк дарсан байна. Т.Свифт ийнхүү мэдэгдэх үед MSNBC сувгаар шууд нэвтрүүлэгт оролцож байсан Т.Уолз дуучин бүсгүйд ихэд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп 2024 оны сонгуульд поп супер од Т.Свифт өөрийг нь дэмжиж байна гэсэн агуулга бүхий хиймэл оюун ухааныг ашиглан бүтээсэн хуурамч зургийг олон нийтийн сүлжээндээ хуваалцсан юм.

“Энэ явдал хиймэл оюун ухаан болон ташаа мэдээлэл түгээх аюул байна гэдгийг надад сануулж, айдас төрүүлсэн. Улмаар сонгогчийн хувьд энэ сонгуульд маш ил тод байх ёстой гэж би бодлоо” гэж Т.Свифт “Инстаграм”-даа бичжээ.

Ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн дүнд ихээхэн нөлөөлөх залуу эмэгтэйчүүдийн дунд алдартай Т.Свифт одоо үргэлжилж буй аялан тоглолтын тасалбарын борлуулалтаас 1 тэрбум гаруй ам.долларын орлого олоод байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38