Харрис, Трамп нарын мэтгэлцээнийг 67 сая хүн үзжээ
9 сарын 12. 11:290

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис болон Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын анхны мэтгэлцээнийг 17 телевизээр 67.1 сая хүн үзсэн гэж “Nielsen” судалгааны фирм мэдээлжээ.

Мягмар гарагт Филадельфи хотод ABC телевиз зохион байгуулж, 17 сувгаар шууд дамжуулсан мэтгэлцээнийг үзсэн хүний тоо зургаадугаар сард CNN-ийн зохион байгуулсан Д.Трамп, Ерөнхийлөгч Жо Байден нарын мэтгэлцээний үзэгчдийн тоог /51 сая/ хялбархан давсан байна.

Мягмар гаргийн мэтгэлцээн энэ онд хамгийн олон үзэгчийн анхаарлыг татсан телевизийн нэвтрүүлэг болсон боловч Д.Трамп, Ж.Байден хоёрын анхны мэтгэлцээнийг 73 сая гаруй хүн үзэж байсан 2020 оныхтой харьцуулахад буурчээ. Харин 2016 онд Хиллари Клинтон, Д.Трамп хоёрын анхны мэтгэлцээнийг 84 сая хүн үзсэнээр дээд амжилт тогтоож байлаа.

Гэхдээ 2016 оноос хойш телевизийн үзэгчдийн зуршил эрс өөрчлөгдсөн бөгөөд “Nielsen” мягмар гаргийн мэтгэлцээнийг стриминг үйлчилгээ болон олон нийтийн сүлжээгээр үзсэн хүмүүсийн тооцоог гаргадаггүй. Өмнөх сонгуулийн жилүүдийнхтэй харьцуулахад мэтгэлцээнийг телевизээр үзсэн америкчуудын тоо цөөрсөн бол олон сая хүн дижитал платформоор үзсэн байна.

ABC телевизийг хамгийн олон буюу 19 сая гаруй хүн үзсэн бол бол NBC 10 сая гаруй үзэгч, Fox News 9 сая гаруй үзэгчтэйгээр удаалжээ. Сонгуулийн өдөр болоход найман долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед болсон мэтгэлцээний үеэр Д.Трамп, К.Харрис нар сонгогчдод өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг хичээж, гол бодлогын асуудлуудаар нүүр тулан ярилцсан юм.

Мэтгэлцээнийг үзсэн сонгогчид К.Харрисыг Д.Трампаас илүү байсан хэмээн үзэж байгааг CNN-ийн санал асуулгын дүн харуулжээ. Хэдийгээр К.Харрис мэтгэлцээнд сайн оролцсон ч ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан хэвээр байгаа бөгөөд К.Харрисын багийнхан 10 дугаар сард хоёр дахь мэтгэлцээнийг хийхийг уриалсан бол Д.Трамп дахин мэтгэлцэх эсэх талаар тунгаан бодно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16