Атомын бөмбөгдөлтөд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ
8 сарын 6. 14:170

Японы Хирошима хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш яг 79 жил өнгөрч байна.

Атомын бөмбөгдөлтийн уршгаар амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол өнөө өглөө Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд болов. Ёслолд Японы Ерөнхий сайд Фүмио Кишида болон 109 орны төлөөлөгчид, тэдний дотор АНУ, Их Британи зэрэг цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн төлөөлөл оролцжээ.

Амь эрсэдсэн хүмүүсийн шинэчилсэн жагсаалтыг цэцэрлэгт хүрээлэнгийн гол хөшөө дурсгалын дотор байрлуулсан байлаа. Үүнд атомын бөмбөгдөлтөөс амьд мэнд үлдсэн боловч өнгөрсөн 12 сарын хугацаанд нас барсан хүмүүсийн нэрс багтсан байна. Жагсаалтад бичигдсэн нэрс өдгөө 340 мянгаас давжээ.

1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр атомын бөмбөг хаясан яг тэр цагт буюу өглөөний 8:15 цагт ёслолд оролцогчид нэг минут чимээгүй зогсон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна.

Энэ удаагийн ёслол нь цөмийн зэвсгийг дахин хэрэглэж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж буй үед боллоо. Дэлхий даяар дэгдэж буй хямрал мөргөлдөөн, тэр дундаа Оросын цэргүүд Украин руу халдан довтолсон нь олон улсын дэг журмыг ганхуулж байна. Улмаар цөмийн зэвсгийг устгах, хураах үйл хэрэг улам алсарч буй мэт санагдах болжээ.

Үүний зэрэгцээ атомын бөмбөгдөлтөөс амьд мэнд үлдсэн хүмүүсийн дундаж нас 85-аас давснаар цаашид энх тайвныг хамгаалан тэмцэх нь тэдний хувьд улам бүр хүндрэлтэй болж байна.

Хирошимагийн энх тайвны дурсгалын музей өнгөрсөн санхүүгийн жилд 1.98 сая орчим үзэгчийг хүлээн авсан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Цаашдаа цөмийн зэвсгийн хор хөнөөлийг олон нийтэд хэрхэн ухуулан таниулах зорилт тулгарч байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас