Э.Блинкен: Бидний саналыг Израил хүлээж авсан
8 сарын 20. 12:060

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахад саад болж буй санал зөрөлдөөнийг арилгахын тулд Вашингтоны дэвшүүлсэн саналыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хүлээн авсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гарагт мэдэгдээд, үүнтэй адил шийдвэр гаргахыг ХАМАС бүлэглэлд уриалжээ.

Э.Блинкен Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхутай хоёр цаг гаруйн турш уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ийнхүү хэлсэн байна. Энэ санал бол хэлэлцээр байгуулахад чиглэсэн хамгийн сайн бөгөөд сүүлчийн боломж байж магадгүй гэдгийг тэрбээр өмнө нь онцлон хэлж байсан юм.

Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт Катарын Доха хотноо болсон боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй бөгөөд Израил-ХАМАС-ын хоорондын санал зөрөлдөөнийг арилгах АНУ-ын саналын дагуу энэ долоо хоногт дахин үргэлжлэх төлөвтэй байна.

Ерөнхийлөгч Жо Байден мөргөлдөөний талаар баримталж буй байр суурийнхаа улмаас ихээхэн дарамт шахалттай тулгарч буй үед Э.Блинкений айлчлал болж байна. АНУ-д Палестиныг дэмжсэн жагсаал өрнөж, сонгуулийн дүн хаашаа ч холбирч болзошгүй муж улсуудад лалын шашинтнууд болон араб гаралтай америкчуудын санал чухал болоод буй энэ үед Ардчилсан намын их хурал даваа гарагт эхэлж байна.

Үүнээс гадна, Палестины ХАМАС бүлэглэлийнхэн олон жилийн дараа Израилын нутаг дэвсгэрт амиа золиослон бөмбөг дэлбэлэх ажиллагааг дахин явуулахаа мэдэгдэж, ням гаргийн шөнө Тель-Авив хотод болсон дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө хүлээсэн байна. Мөн даваа гарагт Израилын талаас Газын зурваст өгсөн агаарын цохилтод 30 палестин хүн өртөж амиа алджээ. Үүнээс үзэхэд талууд түр эвлэрэх, өргөн хүрээг хамарсан мөргөлдөөнөөс болгоомжилж буй шинж тун бага харагдаж байна.

“Өнөөдөр Ерөнхий сайд Нетаньяхутай хийсэн уулзалтын үеэр тэрбээр Израилын тал манай саналыг хүлээн авч, дэмжиж байгаагаа нотолсон. Одоо ХАМАС ийм алхмыг хийх ёстой. Үүний дараа талууд АНУ, Египет, Катар зэрэг зуучлагчдын тусламжтайгаар уулзаж, хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа хэрхэн биелүүлэх талаар зөвшилцөлд хүрэх ёстой” гэж Э.Блинкен Тель-Авив хотод сэтгүүлчдэд мэдээлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18