Тайландын Ерөнхий сайдыг шүүхийн шийдвэрээр огцруулжээ
8 сарын 15. 11:420

Тайландын шүүх Ерөнхий сайд Сеттха Тхависиныг хорих ял эдэлж байсан хуульч асныг танхимдаа томилсных нь төлөө огцруулжээ. Үндсэн хуулийн цэц С.Тхависиныг “ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн гэж үзсэн байна.

Өдгөө 62 настай С.Тхависин үүрэгт ажилдаа орсноос хойш нэг жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэрбээр сүүлийн 16 жилийн хугацаанд шүүхийн шийдвэрээр огцорсон гурав дахь Ерөнхий сайд болж байна. Одоо Тайландын парламент хуралдаж шинэ ерөнхий сайдыг сонгох хүртэл С.Тхависиныг орлох түр ерөнхий сайдыг томилох ажээ.

“Миний бие үнэнч шударгаар зүтгэсэн гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэсэн үг биш юм” гэж С.Тхависин шүүхийн шийдвэр гарсны дараахан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд давж заалдах боломжгүй байна.

Хээл хахууль авахыг завдсан хэргээр зургаан сар шоронд хоригдож байсан Пичит Чуенбаныг томилсонтой холбогдуулан Ерөнхий сайдыг албан тушаалаас нь огцруулахыг хүссэн 40 орчим сенатчийн өргөдлийг шүүх энэ оны тавдугаар сард хүлээн авчээ. Үүрэгт ажилдаа орсноосоо хойш ердөө 19 хоногийн дараа ажлаасаа чөлөөлөгдсөн хэдий ч гэмт хэрэгт холбогдож байсан хуульчийг танхимдаа томилсноор С.Тхависин төрийн албаны ёс зүйг зөрчсөн гэж лхагва гарагт есөн шүүгчийн тав нь үзсэн байна.

С.Тхависин өнгөрсөн оны наймдугаар сард ерөнхий сайдаар томилогдож, есөн жилийн турш цэргийнхэн давамгайлсан засгийн газруудын үйл ажиллагааг зогсоожээ. Түүнийг энэ албан тушаалд томилсон нь өнгөрсөн оны сонгуулиар хамгийн олон суудал ба санал авсан шинэчлэгч үзэлт “Урагшаа” намыг царцаасан улс төрийн тохиролцоо наймааны үр дүн байжээ. Тэдний ялалт Тайландад шинэ эхлэлийг тавих итгэл найдварыг төрүүлсэн гайхалтай үйл явдал болсон боловч цэргийнхний томилсон Сенатын танхим “Урагшаа” намд засгийн газар эмхлэн байгуулах боломж олгоогүй байна.

Улмаар сонгуулийн хоёр дахь том ялагч болох “Тайландын төлөө” нам бусад консерватив намуудтай тохиролцоонд хүрч, “Урагшаа” намын оролцоогүйгээр эрх баригч эвсэл байгуулахаар тохиролцсон бөгөөд С.Тхависин удирдан чиглүүлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц сонгуулийн сурталчилгааны үеэр Үндсэн хууль зөрчсөн амлалт өгсөн гэх үндэслэлээр “Урагшаа” намыг татан буулгаж, намын 11 удирдагчийг төрийн албан тушаал хаших эрхийг нь 10 жилээр хассан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18