Орос шинэ автомашиныхаа 80 гаруй хувийг Хятадаас авч, хуучин автомашиныхаа 76 орчим хувийг Японоос импортолж байна
2022, 11 сарын 7. 3:030

Оросын автомашины дотоод үйлдвэрлэл барууны хориг арга хэмжээний улмаас уналтад орсноор хуучин автомашины импорт хоёр дахин өслөө. Түүний дийлэнх хувийг нийлүүлж буй Япон улс ОХУ-д өндөр үнэтэй автомашин экспортлохыг хориглосон боловч хувь хүмүүс хуучин автомашин импортох нь хоригт хамаарахгүй юм.

Баруун хориг арга хэмжээ, авто салбарын брэндүүд Оросын зах зээлийг орхин гарч буйгаас үүдэн Оросын дотоод үйлдвэрлэл буурчээ. Түүнчлэн, рублийн ханш чангарснаар Азиас хуучин автомашин импортлоход дэмжлэг болсон. Мөн ложистикийн зардал энэ онд 10 хувиар өссөн зэрэг олон хүчин зүйл хуучин автомашины импорт өсөхөд нөлөөлөөд байна. Барууны орнууд шинэ автомашинаас гадна түүний зарим эд анги, бараа материалыг Орос руу экспортлохыг хориглосон билээ.

Улмаар Москва бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг үргэлжлүүлэхийн тулд албан бус импортыг дэмжиж байна. Тухайлбал, хувиараа автомашин дамлан наймаалагч иргэд энэ оны эхний найман сард Владивосток боомт хотоор дамжуулан 100,000 гаруй автомашин импортолсон нь 2022 он гарснаас хойш 50 хувиар өссөн үзүүлэлт юм. ОХУ энэ оны хоёрдугаар сард импортолсон 32,000 гаруй автомашины 35 хувь нь хуучин автомашин байсан бол долоодугаар сард импортоор авсан 25,000 гаруй автомашины 68 хувь нь хуучин байлаа. Нийт хуучин автомашины 76 хувь нь Японоос, 5 хувь нь Беларусь улсаас орж ирж байна. Япон улс ОХУ-д өндөр үнэтэй автомашин экспортлохыг хориглосон боловч хувь хүмүүсийн импортолсон хуучин автомашин хоригт хамаарахгүй юм.

Харин шинэ автомашины хувьд, нэгдүгээр улиралд нийт импортын 28 хувийг Хятадаас, 25 хувийг Бельгиэс, 17 орчим хувийг Германаас авч байсан бол хоёрдугаар улиралд байдал эрс өөрчлөгдөн 80 гаруй хувийг Хятадаас, долоо орчим хувийг Өмнөд Солонгосоос, хоёр хувийг Японоос худалдан авчээ. Хувь хүмүүс шинэ автомашин импортоор оруулж ирэх хувь хэмжээ хоёрдугаар сард ердөө хоёр хувь байсан бол наймдугаар сард 23 хувь болж нэмэгдсэн хэмээн Оросын статистик судалгааны агентлаг Автостат мэдээлжээ.

Одоогийн байдлаар ОХУ-ын зах зээлийг Ford, Mercedes-Benz, Honda, BMW, Renault, Kia зэрэг брэндүүд орхин гарч байна. Мөн Nissan бизнесээ төрийн өмчит компанид шилжүүлсэн бол Toyota Орос дахь автомашины үйлдвэрлэлээ зогсоосон билээ.

Эх сурвалж: Reuters, RusAutoNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35