2023/11/08: Тойм мэдээ
2023, 11 сарын 9. 10:460

АНУ: Цэрэг, армийн зориулалттай хагас дамжуулагч үйлдвэрлэхийн тулд Intel-д 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын засгийн газар “Хагас дамжуулагчийг дэмжих тухай хууль”-д төсөвлөсөн 53 тэрбум ам.долларын тодорхой хэсгийг батлан хамгаалах, цэрэг армийн зориулалт бүхий хагас дамжуулагч үйлдвэрлэх байгууламж барихад зарцуулахаар төлөвлөж буй талаар онцлов.

Тoyota компани 88 жилийн хугацаанд 300 сая автомашин үйлдвэрлэжээ

Японы автомашин үйлдвэрлэгч Тоyota компани 300 сая дахь автомашинаа үйлдвэрлэжээ. Нэхмэлийн суурь машин үйлдвэрлэдэг компаниас 1935 оны 8-р сард автомашины салбар руу орж хамгийн анхны автомашин болох G1 загварын ачааны машиныг үйлдвэрлэснээс хойш буюу 88 жил 2 сарын хугацаанд энэхүү түүхэн амжилтыг бүтээж буй хэрэг юм.

Хятадад гахайн махны үнэ буурч байгаа нь тус улсын эдийн засагт дефляци үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж эхэлжээ

Financial Times сонины орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр “Гахайн махны үнэ буурснаар Хятадын эдийн засан дефляцид өртөх өндөр эрсдэлтэй тулгарч байна” хэмээн онцолжээ.

Хятадын экспорт өнгөрөгч 10-р сард 6.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ

Хятадын Гаалийн ерөнхий газрын 7-ны өдөр мэдээлснээр, өнгөрөгч 10-р сарын экспортын хэмжээ 274 тэрбум 830 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар буурсан болохыг онцолжээ.

Канадын яруу найрагч Рупи Каур Газын зурвас дахь мөргөлдөөнөөс үүдэн Цагаан Ордны урилгаас татгалзжээ

Энэ талаар тэр өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн бөгөөд түүний нийтэлснээр, “энгийн иргэдийг олноор шийтгэх явдлыг дэмждэг байгууллагаас ирсэн ямар ч урилгыг хүлээн авахгүй” гэсэн юм.

Ирланд эр 119 цаг 57 минут тасралтгүй хоол хийж, дэлхийн дээд амжилт тогтоолоо

Уг амжилтыг урьд нигер тогооч Хилда Бачи гэх эмэгтэй эзэмшиж байсан юм. Түүний хувьд энэ оны эхэнд дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан бөгөөд нийт 93 цаг 11 минут тасралтгүй хоол хийж байжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл “Норд Стрим” хийн хоолойн асуудлын хүрээнд хаалттай хуралдана

Лхагва гарагт Бразилын НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газраас мэдээлснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-ы өдөр “Норд Стрим” хийн хоолойн дэлбэрэлтийн тухай хаалттай хуралдана гэжээ.

Титаник хөлөг онгоцны үлдэгдлээс олдсон эд өлгийн зүйлсийг дуудлага худалдаанд оруулах болжээ

Британийн дуудлага худалдааны "Henry Aldridge and Son Ltd" ирэх бямба гарагт Титаник хөлөг онгоцны үлдэгдлээс олдсон эд өлгийн зүйлсийг дуудлага худалдаанд оруулах болжээ. Эд өлгийн зүйлст Титаникийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулсан меню болон хөнжил, халаасны цаг зэрэг багтсан байна.

Брент Крюдийн нэг баррель газрын тосны үнэ 81 ам.долларт хүрч унажээ

Лхагва гарагт ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр олон улсын зах зээлд газрын тосны үнэ унажээ. Улмаар Брент Крюдийн нэг баррель газрын тосны нэгдүгээр сарын фьючерсийн үнэ 81 ам.доллароос буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Таван минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг цахилгаан автомашины батарей бүтээжээ
02024-7-3 4:45
Хэт халсан мод агаарыг улам бохирдуулдаг гэв
02024-7-2 15:44
Богд Банк болон АХБ Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ногоон санхүүжилт олгоход хамтарч ажиллана
02024-7-2 14:24
Хүний тархины хэсэг бүхий робот бүтээжээ
02024-7-2 12:55
Грек улс ажлын зургаан өдөртэй боллоо
02024-7-2 12:52
Бээжин сэргээгдэх эрчим хүчний 2030 оны зорилгодоо энэ онд хүрнэ
02024-7-2 12:02
Байден үг хэлэхдээ Франц, Италийг хооронд нь андуурав
02024-7-2 11:34
Экономист: Украин дампуурлаа зарлахад ойрхон байна
02024-7-2 11:03
Apple компани 2026 онд худалдаанд гарах шинэ AirPods-д камер суурилуулж магадгүй
02024-7-2 5:01
Volkswagen цахилгаан автомашины Rivian компанид 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-7-2 4:04