Intel Хятадын хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн салбарт хөрөнгө оруулсаар байна
7 сарын 19. 3:331

АНУ-ын Intel компанийн хөрөнгө оруулалтын охин компани болох Intel Capital нь АНУ-Хятадын зөрчилдөөн улам гүнзгийрч буй энэ үед хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбарын Хятадын гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулсаар байгаа нь ил болжээ.

Орон нутгийн цагаар 16-ны өдөр Financial Times сонины мэдээлснээр, Intel Capital нь 1990-ээд оны эхээр байгуулагдсан цагаасаа хойш Хятадын 43 технологийн гарааны компанид хувьцаа эзэмшиж байгаагаас гадна 120 гаруй компанид хөрөнгө оруулалт хийсэн болохыг онцлов.

Тодруулбал, АНУ-ын засгийн газрын шахалтаас болж өнгөрсөн онд Америкийн компаниуд Хятадын зах зээлийг орхиж байсан ч тус компани нь Шэнжэнь хотод төвтэй AI-Link болон Шанхайд төвтэй Хойд Далайн Фотоник зэрэг гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийж, Хятадын гарааны бизнесүүдийг дэмжсээр байв.

Intel Capital-ийн Хятадын хөрөнгө оруулалтын багцад үүлэн үйлчилгээ, цахилгаан тээврийн хэрэгсэл, харилцаа холбоо, холимог бодит байдал (VR), батерей зэрэг янз бүрийн салбарын компаниуд багтсан бөгөөд хиймэл оюун ухаантай холбоотой 16, хагас дамжуулагчтай холбоотой 15 гарааны компаниуд багтсан байна.

Гэвч сүүлийн 18 сарын хугацаанд Хятадад гуравхан удаа хөрөнгө оруулалт хийсэн нь хөрөнгө оруулалтын хурд удааширсныг харуулж буй хэрэг юм.

Intel компани нь Хятадад 12.000 орчим ажилтантай бөгөөд тус улсын эдийн засгаас ихээхэн хамааралтай байдаг билээ. Тухайлбал өнгөрсөн онд дэлхийн борлуулалтын 27 хувийг Хятад улс бүрдүүлсэн байна. Нэмж дурдахад компьютер үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүлэгч Lenovo компани нь Intel-ийн хагас дамжуулагчийн хамгийн том гурван хэрэглэгчийн нэг юм.

АНУ-БНХАУ-ын зөрчилдөөний дунд Intel компани Хятадын зах зээл дэх бизнесийн боломжууд болон АНУ-ын засгийн газрын зохицуулалтын хоорондын тэнцвэрийг олохын тулд хэзээ ч тасарч мэдэх “олсон дээр тэсэж үлдэх" гэж ихээн хичээж буй нь гарцаагүй.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Gan
117.111.16.130
   /
7 сарын 22. 10:12

Huviin hevshil ashig l haih ireeduigee bodoh heregtei. Yun uls turtei hutgah durtai garuud be?

Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54