2024/02/22: Тойм мэдээ
2 сарын 23. 16:480

АНУ: ОХУ энэ онд сансарт цөмийн зэвсэг байршуулж магадгүй хэмээн холбоотнууддаа анхааруулжээ

АНУ-ын засгийн газар холбоотнууддаа хандан ОХУ энэ онд багтаан хиймэл дагуулын тойрог замд сансрын цөмийн зэвсгийг байршуулж болзошгүйг анхааруулсан тухай гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Хэрэв Оросын тал уг зэвсгийг хиймэл дагуулын үйл ажиллагааг саатуулахад ашигласан тохиолдолд дэлхийн харилцаа холбооны сүлжээнд саатал гарч, эмх замбараагүй байдал нүүрлэж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байгаа аж.

Европын холбоо: Украины дайнтай холбоотойгоор БНАСАУ-д хориг арга хэмжээ авна

Европын холбооны гишүүн 27 орон Украины дайны үеэр Орост пуужин нийлүүлсэн хэргээр Умард Солонгосыг хориг арга хэмжээний жагсаалтад нэмжээ. Европын холбоо өмнө нь хүний ​​эрхийг зөрчсөн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн зэрэг шалтгаанаар Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авч байсан ч Украины дайнтай холбоотойгоор тус улсын эсрэг анх удаа хориг арга хэмжээ авах шийдвэр гаргаж байгаа нь энэ юм.

АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/

Бид өмнөх мэдээллээрээ цагаан толгойн дарааллаар эхний 20 муж дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд, тэдгээрийн жилийн дундаж цалингийн хэмжээ, боловсролын ямар зэрэг шаарддаг болон хэдэн жилийн ажлын туршлага шаарддаг болохыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа дараагийн 10 мужийн мэдээлэлтэй танилцъя.

Конгрессын төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн иржээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хятадын асуудал эрхэлсэн хорооны дарга Майк Галлахер тэргүүтэй төлөөлөгчид Тайваньд айлчлахаар хүрэлцэн иржээ.

Европын хиймэл дагуул агаар мандалд орж шатжээ

Тэртээ 1995 онд дэлхийг ажиглахаар хөөргөсөн Европын “ERS-2” хиймэл дагуул лхагва гарагт дэлхийн агаар мандалд орж шатсан гэж Европын Сансар судлалын агентлаг /ESA/ мэдээллээ. Хиймэл дагуулын ашиглалтын хугацааг анх гурван жилээр тооцоолсон байсан хэдий ч өдгөөгөөс 13 жилийн өмнө буюу 2011 онд даалгавраа дуусгажээ.

Австрали улс тэнгисийн цэргийн флотоо эрс шинэчилнэ

Дэлхийн II дайнаас хойших хамгийн том тэнгисийн цэргийн флоттой болохоор төлөвлөж байгаагаа Австрали улс мэдэгдлээ.

“Их 7” бүлгийн сайд нар хутичуудын халдлагыг зэмлэн буруушаав

Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцууд хутичуудын халдлагад өртөж буй явдлыг “Их 7” бүлгийн орнуудын Тээврийн сайд нар эрс зэмлэн буруушаав.

Neuralink-ийн чипийг суулгуулсан өвчтөн хулганыг бодлоороо удирдаж сурчээ

Neuralink-ийн чипийг тархиндаа суулгуулсан анхны өвчтний биеийн байдал сайн байгаа бөгөөд тэрбээр компьютерын хулганыг бодол санаагаараа удирдаж сурсан тухай тус стартапыг үндэслэгч Илон Маск мэдэгджээ.

Хятадын автомашины экспорт нэмэгджээ

Хятадын автомашины экспортын хэмжээ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 47.4 хувиар нэмэгджээ.

Дэлхий дахины өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын өрийн нийт хэмжээ 313 их наяд ам.доллар болсноор түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай Олон улсын санхүүгийн хүрээлэн /IIF/ лхагва гарагт мэдээлжээ.

НАСА, Боинг хамтран ОУСС руу сансрын нисгэгчид илгээнэ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг, Боинг компани хамтран Олон улсын сансрын станц /ОУСС/ руу сансрын нисгэгчид бүхий туршилтын нислэгийг ирэх дөрөвдүгээр сарын дундуур хийхээр төлөвлөж байна гэж НАСА лхагва гарагт мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21