Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
4 сарын 19. 18:411

Лхагва гарагт Бразил улсын цагдаагийн албанаас мэдээлснээр мягмар гарагт нэгэн эмэгтэй нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завдсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, эмэгтэй 68 настай эрийг тэргэнцэр дээр суулган банкны салбар руу нэвтэрч, түүний нэр дээр зээл авах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Гэвч түүний түрж явсан тэргэнцэр дээр суусан байдалтай байсан эр үнэн хэрэгтээ амьсгал хураагаад хэдэн цаг болсон байжээ.

Теллерийн мэдэгдсэнээр бүсгүй нийт 17,000 реа буюу 3,250 ам.долларт тэнцэх хэмжээний зээлийг талийгаачийн нэр дээр авахаар завдсан гэнэ. Улмаар эмэгтэй түүний гарт үзэг атгуулж, түүнийг гарын үсэг зурж байгаа мэтээр дүр эсгэж ч үзжээ.

Хяналтын бичлэг дээр бууснаар эмэгтэй цогцос руу хандан, “Авга ах аа, та сонсож байна уу? Та гарын үсгээ зурах хэрэгтэй” хэмээж байх ба теллерт хандан, “Тэр юу ч хэлдэггүй юм аа, тэр ингээд л байж байдаг” гэснээ ахдаа хандаж, “Хэрэв та гарын үсгээ зурахгүй юм бол би таныг буцаагаад эмнэлэг хүргэе” гэсэн байна.

Гэвч банкны ажилтны зүгээс тэдний байгаа байдлыг нэг сэжигтэй байгааг анзаарахдаа цагдаа дуудахад хэргийн учир тайлагджээ.

Тийнхүү албаныхан цогцсыг моргт хүргэсэн байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
4
11
9
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
4 сарын 22. 11:03

ug uguulber zui ene terdee joohon anhaarmaar yumaa.

Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52