Социалистууд Каталоны сонгуульд ялжээ
5 сарын 13. 12:500

Ням гарагт болсон Испанийн Каталон мужийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Педро Санчесийн тэргүүлдэг Социалист нам хамгийн олон санал авсан нь Ерөнхий сайдын нэр хүндийг өсгөж, салан тусгаарлах үзэлтнүүдийн хөдөлгөөнд цохилт боллоо.

Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдийн намууд эвслийн засгийн газар байгуулахад шаардагдах 68 суудлыг авч чадаагүй байна.

Харин социалистуудын Каталоны жигүүрийн удирдагч Сальвадор Илла сонгуулийн дүнгийн талаар хэлэхдээ “мужид шинэ эринг эхлүүллээ" гэж дүгнэсэн бол түүний нам олонх болж чадаагүй тул засгийн газрыг байгуулахын тулд танхимын бусад гишүүдтэй хэлэлцээ хийх шаардлагатай болно.

Саналын хуудасны 99 хувийг тоолсны дараах байдлаар, социалистууд Каталоны парламентын 135 суудлаас 42-ыг нь авчээ. Харин 2017 онд Каталоны ерөнхийлөгч байхдаа Испаниас салахыг оролдож байсан Карлес Пучдемоны удирдсан салан тусгаарлах үзэлтнүүдийн “Жунтс” нам 35 суудал авч хоёрдугаарт жагссан бол салан тусгаарлагч “ERC” нам 20 суудал авсан байна.

Ингэснээр сонгуулийн дүн К.Пучдемоны ирээдүйг тодорхойгүй болгож байна. Санал хураалтын өмнө тэрбээр хэлэхдээ "бүс нутгийн ерөнхийлөгчөөр сонгогдохгүй бол улс төрийг орхино" гэдгээ мэдэгдэж “хүнд хэцүү жилүүдийн дараа жаахан амрах хэрэгтэй” гэж байв.

Ням гарагт Каталоны сонгогчид баруун төвч үзэл баримтлалтай Ардын намыг дэмжсэнээр парламент дахь суудлынх нь тоо гурав байснаа 15 болж нэмэгдсэн байна.


Эх сурвалж: Politico /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54