Нарны салхийг ажиглах аварга том радио дуран авайг суурилуулжээ
5 сарын 13. 13:230

Нарнаас ялгарч буй цэнэгжсэн бөөмсийн урсгалыг ажиглах аварга том радио дуран авайг Хятадад барьж дуусгажээ.

Асар их хүчин чадалтай одон орны энэхүү төхөөрөмжийн техникийн туршилтыг өнгөрөгч баасан гарагт амжилттай гүйцэтгэсэн байна.

Уг төслийг Хятадын ШУА-ийн сансрын судалгааны үндэсний төв удирдан явуулжээ. Аварга том радио дуран авайг Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-д суурилуулсан байна.

Энэхүү дуран авайгаар Хятадын мэргэжилтнүүд Нарны салхины нөлөөн дор алс холын эх үүсвэрээс ирж буй радио дохионы хэлбэлзлийг өдөр бүр ажиглах ажээ. Ингэснээр агаарын тээвэр, сансрын төсөл, харилцаа холбоо, навигацийн хэрэгсэл, эрчим хүчний системийн үйл ажиллагааг доголдуулдаг соронзон мандал, ионосферийн өөрчлөлтөд цаг тухайд нь хариу арга хэмжээ авах боломжтой болно гэж үзэж байна.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
3
0
0
2
2
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52