Москвагийн Бээжин дэх эрчим хүчний нийлүүлэлт түүхэн доод цэгт хүрэв
2024, 8 сарын 1. 13:030

Хятад руу гаргадаг Оросын эрчим хүчний экспортын хэмжээ энэ оны эхний хагаст түүхэн доод хэмжээндээ хүрсэн талаар нутгийн албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ оны нэгээс зургаадугаар сарын хооронд ОХУ-ын эрчим хүч экспортлогч РАО Хятадад 465 сая кв тог нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 76 хувиар бага үзүүлэлт юм. Зарим эх сурвалжийн үзэж байгаагаар Алс Дорнод дахь ус багатай, үйлдвэрийн хүчин чадал дутмаг, дулааны цахилгаан станцын засвар үйлчилгээ тааруу зэрэг шалтгаан үүнд нөлөөлж байгаа гэнэ.

Байдал энэ хэвээрээ үргэлжлэх юм бол энэ оны сүүлээр гэхэд Оросын эрчим хүчний экспорт түүхэнд байгаагүй хамгийн доод цэгтээ хүрэх бололтой. Үүнээс сэргийлэх нэг арга бол шинэ цахилгаан станцууд байгуулах юм.

Интер РАО-гийн цахилгаан эрчим хүчний экспортод Хятадын эзлэх хувь одоогийн байдлаар 13% байгаа ч нийт экспорт 31 хувиар буурсан байна. Энэ нь ЕХ-той хийж байсан худалдаа түр зогссонтой холбоотой гэж салбарынхан үзэж байна. Өнгөрсөн оны эхний хагаст гэхэд л Интер РАО ЕХ-ны Финлянд, Балтийн орнууд, Польш тэргүүтэй орнуудад цахилгаан эрчим хүч нийлүүлсэн хэвээр байсан талаар ТУЗ-ийн гишүүн Александра Панина нэгдүгээр сард мэдэгдэж байв.

Харин эсрэгээр Монгол руу экспортлох эрчим хүчний хэмжээ 50 хувиар, Киргиз рүү 30 хувиар өссөн гэнэ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас