Дэлхийн виртуал валютын саятнуудын тоо нэг жилийн дотор 95 хувиар өсөж, 170,000-д хүрчээ
8 сарын 29. 7:580

Энэ жил виртуал валют, тэр дундаа Биткоины үнэ нэлээд чангарсантай холбоотойгоор дэлхийн виртуал валютын саятнуудын тоо нэг жилийн дотор 95 хувиар өсөж, оны эхний хагас жилийн эцсийн байдлаар ойролцоогоор 170,000-д хүрсэн байна.

Британийн хөрөнгө оруулалт, цагаачлалын зөвлөх компани болох Henry & Partners 2024 оны “Cryptocurrency Asset” тайландаа 6-р сарын эцсийн байдлаар 1 сая ам.доллараас дээш виртуал валют эзэмшдэг 172,300 хүн байгааг зарлав.

Эдгээр саятнуудын тал орчим хувь нь Биткоин эзэмшигчид ба Биткоин эзэмшигч саятнуудын тоо өмнөх онтой харьцуулахад 111 хувиар өсөж, 85,400 болсон нь байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард 30,000 орчим ам.доллар байсан Биткоины үнэ энэ жил огцом өсөж, өнгөрөгч гуравдугаар сард 73,000 ам.долларыг давсан удаатай. Улмаар эргэн бууж өнгөрөгч зургадугаар сарын сүүлчээр 60,000 ам.долларт хүрсэн билээ.

Криптовалюттай холбоотой Hoptrail компанийн гүйцэтгэх захирал Хенри Берроуз хэлэхдээ, өмнөх үеийнхэн хөрөнгөө голчлон хувьцаа болон үл хөдлөх хөрөнгөнд суурилан бүрдүүлдэг байсан бол өдгөө криптовалютын салбараас хөрөнгөжих үзэгдэл дэлгэрч байна хэмээн цохон тэмдэглэв.

Виртуал валют эзэмшиж буй хөрөнгөтнүүдийн тоо хурдацтай өсөх болсон шалтгаан нь АНУ-д Биткоин болон Эфириумыг ETF буюу хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болгосонтой холбоотой гэж Henry & Partners дүгнэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18