III Чарльзын “анхны” хөрөг олныг талцуулж байна
5 сарын 15. 11:131

ИБУИНВУ-ын ван III Чарльз энэ долоо хоногт дахин нэг “анхны” үйл явдал тэмдэглэж, ван ширээнд заларснаас хойш анхны албан ёсны хөрөг зургаа танилцууллаа.

Ордны мэдээлж байгаагаар 182 см өндөртэй тус хөргийг НВУ-ын зураач Жонатан Ео гурван жил гаруйн турш зурсан гэнэ.

Тогтож ажвал тод улаан дэвсгэртэй уг зурагт Чарльзыг 1975 онд хүртэж асан зэвсэгт хүчний хурандаа дүрэмт хувцастай нь дүрсэлжээ.

Тус хөргийг анх 2020 онд буюу Чарльзыг Уэлсийн хунтайж байхад нь зурж эхэлсэн аж. Зураач Еогийн тайлбарлаж байгаачлан Чарльзын мөрөн дээр эрвээхэй зурсан нь түүний ван ширээнд заларсны бэлгэдэл гэнэ.

Тэрээр “Намайг анх энэ хөргөө зурж эхлэхэд эрхэм дээд ван маань Уэлсийн хунтайж байлаа. Яг л түүний мөрөн дээр сууж буй эрвээхэй адил эл хөргийн бидний амьдралд үзүүлэх нөлөө энэ хугацаанд ихэд өөрчөгдөв. Би хөрөг зураг болгондоо тухайн хүнийхээ амьдралыг бүрэн илэрхийлэхийг хичээдэг. Энэ хөргийн хувьд би эрхэм дээдсийн хөрөг зургийн арга барилыг хадгалахын сацуу хорин нэгдүгээр зууны вант засаглал, мөн хамгийн гол нь хөргийн эзний агуу хүнлэг чанарыг илэрхийлэхийг зорьсон юм. Ийм агуу, эгэлгүй хүний ван ширээнд заларсан түүхэн үеийг дүрслэх хосгүй завшаан надад ноогдсонд би гүнээ талархаж байна” гэжээ.

Ео уг хөргөө 2021-2023 онуудад ван Чарльзыг Лондон дахь студидээ нийт дөрвөн удаа байлцуулан зурсан байна.

Тэгвэл цахим орчинд уг бүтээлийг зарим иргэд “Уламжлалт хөрөг зургийн арга барилд шинэ салхи нэвтрүүлсэн сайхан зураг байна” хэмээн магтаж, нөгөө хэсэг нь “Улаан өнгө түүний хүнлэг чанарыг илэрхийлэхгүй байна”, “Байлагльд хайртай хүнд улаан өнгө таарсангүй”, “Тэр яг тамд байгаа юм шиг харагдаж байна” гэх мэтчилэн шүүмжилжээ.

Эх сурвалж: GMA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.191.172
   /
6 сарын 15. 10:19

элэглэл

Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52