Солонгост ганц байсан монгол тахь үхжээ
5 сарын 21. 12:440

Сөүл хотын Гранд паркад амьдарч байсан Солонгост ганц монгол тахь Юнбу үхсэн гэв. Монгол тахь 1960-аад онд нутагтаа нэг ч үлдэлгүй устаж, олон улсын амьтны хүрээлэнгүүдэд байсан цөөн хэдийг дахин нутагшуулснаар тоо толгой нь эргэн сэргэж байгаа түүхтэй.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Юнбугийн туурайг засаж, арчлахаар энэ сарын 3-нд мэдээ алдуулсны дараа сэрээх явцад үхсэн гэнэ. Хэдий тахь мэдээ алдуулалтын дараа ухаан орсон ч гэлээ бүрэн сэрж чадахгүй байсаар үхсэн аж. Задлан шинжилгээний дүгнэлтээс харвал Юнбу тахийн зүрх, бөөр, ясны булчингуудын үйл ажиллагаа доголдсон байжээ.

 

Солонгосын амьтны хүрээлэнгүүдийн холбооны мэргэжилтний мэдээлснээр “зэрлэг амьтдын туурайн арчилгаа гэх мэт эрүүл мэндийн үйлчилгээний явцад нарийн хяналт доор мэдээ алдуулах ёстой байдаг. Харин Юнбу тахийг мэдээ алдуулах яцад хэд хэдэн эрхтний үйл ажиллагаа доголдсон байж болзошгүй байна” гэжээ.

Юнбу тахийн туурайг жил бүр тогтмол засаж арчилдаг байжээ. Адуу, тахийн туухай хүний хөлийн хумстай ижил, үргэлж ургаж байдаг аж. Байгаль дээр амьтад өргөн талаар давхиж явахдаа жам ёсоороо туурайгаа элээж байдаг бол амьтны хүрээлэнд тахь, адууны туурайг тогтмол засахгүй бол илүү ургаж, алхаа, цаалаад эрүүл мэндэд нь хохирол учруулдаг юм.

Юнбу тахь Тайван дахь Тайпэй амьтны хүрээлэнгээс 2012 оны арван хоёрдугаар сард Солонгост очсон гэнэ. Ийнхүү Юнбу тахь Сөүлийн Гранд паркад үхсэн тав дахь монгол тахь болж байна. Монгол тахь дунджаар 15-20 насалдаг бол Сөүлд үхсэн монгол тахиудын дундаж нас 19 юм. Харин Юнбу 13 настай байжээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46