Шизофренийн талаарх олон нийтийн дунд тарсан ташаа ойлголтууд
5 сарын 24. 22:330

Өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ий өдөр дэлхий дахинаа шизофрени өвчинтэй тэмцэх өдөр тохиож байна. Тэгвэл эл өдрийн хүрээнд бид та бүхэндээ шизофренийн талаарх олон нийтийн дунд тарсан 5 ташаа ойлголтыг залруулга тайлбарын хамт хүргэе.

ТАШАА ОЙЛГОЛТ 1: Шизофренитэй хүмүүс хэрцгий зан авиртай байдаг

Олон нийтийн зүгээс шизофренитэй хүмүүсийг хэрцгий зан авир давамгайлсан, хүчирхийлэгч байх магадлал туйлын өндөр гэж ойлгодог. Энэ бол кино, урлагийн салбарт шизофренитэй хүнийг тийн дүрсэлж, олон нийтэд хүргэсэнтэй шууд холбоотой. Өвчний хурцадмал үедээ өвчтөн магадгүй түрэмгий авирлаж болох ч энэ бол түүний зан авиртай холбоотой зүйл биш. Харин ч энэ төрлийн өвчнөөр өвчилсөн хүмүүс хүчирхийлэл, хэрцгийллийн хохирогч байх магадлал өндөр.

ТАШАА ОЙЛГОЛТ 2: Шизофренитэй хүмүүс бие хүн хуваагдах эмгэгтэй байдаг

Хэдийгээр “шизофрения” гэдэг үг нь грек хэлний “хуваагдмал сэтгэхүй” гэдэг үгээс гаралтай ч шизофренитэй хүмүүс бие хүн хуваагдах эмгэгтэй байдаг гэдэг нь ташаа ойлголт юм. Өвчин сэдэрсэн үед өвчтөн ердийн байдгаасаа өөрөөр аяглаж болох ч энэ нь бие хүн хуваагдах эмгэгийн шинж биш.

ТАШАА ОЙЛГОЛТ 3: Шизофренитэй хүмүүс мунхаг байдаг

Шизофрени өвчин нь урт хугацаандаа ой санамжид нөлөөлж, танин мэдэх үйл ажиллагааг удаашруулдаг ч эл өвчнөөр өвчилсөн хүмүүс мунхаг гэсэн үг биш.

Ажил амьдралынхаа хүрээнд ч үнэхээр амжилттай хүмүүс эл өвчнөөр өвчлөх нь бий.

ТАШАА ОЙЛГОЛТ 4: Шизофренийн цор ганц шинж тэмдэг нь хий юм харах

Шизофренийн шинж тэмдгийг эерэг болон сөрөг гэж хоёр ангилдаг. Эерэг шинж тэмдэгт хий юм харах, ааш занд өөрчлөлт орох зэрэг багтах бол сөрөг шинж тэмдэгт ертөнцөөс тасарч, нийгмийн харилцаанд орохоо больдог.

ТАШАА ОЙЛГОЛТ 5: Шизофренитэй хүмүүс насан туршдаа эмнэлэгт хэвтэх хэрэгтэй

Шизофрени бол эдгэрдэг өвчин. Эл өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх шаардлагатай болбоос хэвтэх хугацаа ч богино байдаг.


Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
2
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52