ОХУ: Хорт хавдрын вакцины клиник туршилт энэ оны сүүлээр эхлэхэд бэлэн болно
6 сарын 10. 11:190

ОХУ-ын эрүүл мэндийн сайд Михайл Мурашко өнгөрсөн амралтын өдрөөр хорт хавдрын эсрэг вакцины эхний ээлжийн туршилтууд дуусч байгааг мэдэгджээ.

Албаныхны мэдээллээр уг вакциныг Гамалеягийн Тархвар судлал, микробиологийн судалгааны хүрээлэн, Блохины нэрэмжит Хавдар судлалын төв, Херцений нэрэмжит Хавдар судлалын хүрээлэн хамтран бүтээж байгаа аж.

Мурашко вакцины талаар Санкт Петербург дэх олон улсын эдийн засгийн форумд оролцож байхдаа хэвлэлд “хорт хавдрын эсрэг вакциныг улсаас санхүүжүүлж, эрдэмтдийн хэд хэдэн баг хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар вакцины эхний ээлжийн туршилт шувтарч байна. Үр дүн нь оны эцсээр мэдэгдэж, клиник туршилт эхлэхэд бэлэн болно” хэмээн ярьжээ.

Гамалея хүрээлэнгийн удирдагч Александр Гинцбургийн тайлбарласнаар тус вакцин зөвхөн урьдчилан сэргийлэх бус анагаах давхар үйлчилгээтэй тул хорт хавдрын өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглаж болох аж. Мөн эл вакциныг цар тахлын эсрэг Пфайзер, Модерна компаниудын гаргасан вакцинтай ижил mRNA технологид суурилан бүтээсэн гэнэ. Гинцбургийн онцлон сануулснаар вакциныг бүх төрлийн хорт хавдрын эсрэг ашиглах боломжтой юм байна.

ОХУ-аас гадна олон орон хорт хавдрын эсрэг эмчилгээ, вакцин бүтээхээр хичээн ажиллаж байгаа билээ. Жишээлбэл, ИБУИНВУ-ын бүтээж буй вакцины клиник туршилт тавдугаар сард эхэлсэн юм. Хэдий туршилт эхний шатандаа явж байгаа ч хагалгааны дараа биед үлдсэн хоргүй хавдрын эсүүдийг устгаж, хорт хавдар дахихаас мэдэгдэхүйц хэмжээнд сэргийлж буй эерэг үр дүн үзүүлж байгаа аж.

 

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24