Умард Солонгос хөршөө хог, ялгадсаар бөмбөгдөж, радиог нь гацааж өдөв
5 сарын 30. 11:480

Умард Солонгос энэ долоо хоногт хил давуулан элдэв хог, ялгадас тээсэн 150 гаруй бөмбөлөг хийсгэсэн талаар Өмнөд Солонгосын цэргүүд мэдээлжээ.

Тухайлбал, мягмар гаргийн шөнөөс эхлэн бөмбөлгүүд хил даван хийсэж эхэлсэн нь БНСУ-ын хаа сайгүй, тэр байтугай хилээс 280км зайтай зүүн өмнөд нутгийн Өмнөд Гёнсанд ч хүрч унасан байна.

 

 

Бөмбөлгүүдээс дүүжилсэн уутанд хуванцар сав, хэрэглэсэн баттерей, гутлын өөдөс, тэр байтугай ялгадас байх агаад унасан газартаа задарч, энд тэндгүй хог тарьсныг албаныхан цуглуулж, шинжилж байгаа гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пёнян өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сөүлийн идэвхтнүүдийн хил давуулан бөмбөлгөөр илгээсэн ухуулах хуудсуудын хариуг ижил аргаар барина гэдгээ мэдэгдсэн аж.

 

 

Хэдий 2018 онд хоёр Солонгосын удирдагчид нэгнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулахгүй байхаар тохиролцсоны дотор хил давуулан ухуулах хуудас илгээхгүй байх шийдвэр багтсан ч Пёняныг эсэргүүцэгчид бөмбөлөг хийсгэж, лонх урсгах замаар умард хөршүүддээ ухуулах хуудас, хүнс, эм, бэлэн мөнгө, радио зэргийг илгээхээ болиогүй юм.

Түүнээс гадна Умард Солонгосын хиймэл дагуулын чиглүүлэх системийн халдлагаас болж Инчон хотоос гарч, орж буй тээврийн хөлөг онгоц, загасчны завинуудын радио хүлээн авагч, чиглүүлэгч төхөөрөмжүүд өчигдрөөс эхлэн удаа дараа гацаж байгаа гэнэ.

Эх сурвалж: RT, Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38