БНСУ: Шампунийн саванд нууж, голын эрэгт булдаг хар тамхины сүлжээг илрүүлжээ
7 сарын 9. 11:150

Хэдэн арван тэрбумын хар тамхи эргэлдүүлж, телеграмаар харилцдаг бүлгэмийг Сөүлийн цагдаа нар илрүүлэн баривчилжээ.

Тухайлбал, Гандун дүүргийн цагдаагийн хэлтэс өнөөдөр хар тамхи импортлох, үйлдвэрлэх, нийлүүлэх гэмт хэрэг үйлдсэн 70 хүн, тэр дунд мөн худалдан авсан 26 хүнийг баривчилж, зургаан тэрбум воны үнэ бүхий бүтээгдэхүүн хурааж авснаа зарласан байна.

Тус сүлжээг 23 настай А гэгч нөхдийн хамт удирддаг бөгөөд бүгд түгээх, нууцаар хил давуулах, зарах, хадгалах, оффис, байр түрээслэн үйлдвэрлэх, харилцаа холбоо тогтоох зэрэг үүргээ хуваан авч, үйлчлүүлэгчтэй нүүр тулан уулзалгүйгээр борлуулдаг байжээ.

 

 

Өнгөрсөн есдүгээр сард цагдаад “сэжигтэй этгээд байрны цэцгийн мандалд юм буллаа” гэх дуудлага ирсний дагуу тухайн байрны цэцгийн мандлаас шааранд хийсэн цагаан нунтаг олсоноос эхлэн тус хэргийг шалгаж эхэлсэн гэнэ.

Улмаар дөрвөн өдрийн дараа Ансанаас нэгэн этгээдийг баривчилж, түүний гар утсыг шинжлэн хоёр ч түгээгчийг олж тогтоосноор лавшруулан мөрдөж, сүлжээг тэр чигт нь илрүүлсэн байна.

 

 

Түүнчлэн цагдаа нар хэрэгтнүүдийн гар утсуудыг нэгжин хар тамхиа нуудаг 2000 орчим байрлал илрүүлсний 1300 орчмоос хар тамхи олж, хураажээ. Тэд ихэвчлэн хар тамхиа шампунийн хайрцаг зэрэгт нуун хил давуулж, голын эрэг гэх мэт газарт булан борлуулдаг байж. Цагдаа нар мөн хэрэгтнүүдийн ашиглаж байсан байрнаас 10 тэрбум вонын үнэ хүрэхүйц биткойн хурааж авсан байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54