Хөршүүдээ олон жил чавхдаж зовоосон 81 настныг баривчилжээ
5 сарын 30. 12:320

Олон жилийн турш хөршүүд рүүгээ чавх шагайж, хэдэн арван байшингийн цонх хагалж, машины шил цуулж, хэд хэдэн хүн оносон гэх 81 настай Принц Кинг гэгчийг Калифорни мужийн Азуса хотын цагдаа нар баривчилжээ.

Цагдаа нарын мэдээлснээр иргэдийн гомдлыг удтал шалгаж, шинжилсний эцэст Кингийн гэрээс чавхны сум олноор олдсон тул түүнийг баривчилсан гэнэ. Мөн тэдний мэдээлж байгаагаар Кингийн байшингийн ойр орчмоос чавхтай холбоотой гомдол арван жилийн турш тасраагүй гэнэ.

Мөн Кингийн хувьд уйдсандаа бусдыг хорлон сахилгагүйтэж сэтгэлээ сэргээх гэснээс өөр өм хонзон гэх мэт сэдэл, шалтгаан байхгүй хэмээн албаныхан үзэж байгаа аж.

Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээс үзвэл Кингийг бусдын эд хөрөнгө санаатайгаар эвдэн сүйтгэсэн хэргээр шалгаж, шийтгэл оноох бөгөөд зургаадугаар сарын 17-нд товлогдсон шүүх хурал хүртэл нь түр чөлөөлсөн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38