Shein, Temu-гийн бүтээгдэхүүнээс хорт бодис илэрчээ
8 сарын 23. 12:170

Дэлхийн хамгийн алдартай цахим худалдааны компаниудын борлуулж буй эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнээс хортой бодисууд илэрсэн бөгөөд зарим бодисын агууламж нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн зуу дахин их байсан гэж Сөүлийн эрх баригчид лхагва гарагт мэдэгджээ.

Shein, Temu, AliExpress зэрэг Хятадын томоохон компаниуд сүүлийн жилүүдэд дэлхий даяар алдаршсан бөгөөд загварлаг хувцас, гоёл чимэглэлийг маш хямд үнээр санал болгож байгаа нь АНУ-ын Amazon компанитай өрсөлдөхөд нь тус дөхөм болсон байна. Энэхүү тэсрэлттэй өсөлт нь тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаа, аюулгүй байдлын стандартад хяналт шалгалт хийхэд хүргэсэн бөгөөд ялангуяа Европын Холбоо, Өмнөд Солонгост ийм ажиллагаа явагдаж байна. Сөүлийн албаны хүмүүс цахим платформоор зарагдсан эд зүйлсийг долоо хоног бүр шалгаж байгаа ажээ.

Хамгийн сүүлд хийсэн шалгалтаар Shein, AliExpress, Temu зэрэг компаниудын 144 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд эдгээр компанийн олон бүтээгдэхүүн стандартын шаардлагыг хангахгүй байжээ. Тухайлбал, Shein-ий гуталнууд хуванцрыг илүү уян хатан болгоход ашигладаг химийн бодис болох фталатыг их хэмжээгээр агуулсан байсан бөгөөд энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 229 дахин их байсан гэнэ.

“Фталатад суурилсан бодисууд нь эр бэлгийн эсийн тоо буурах зэрэг нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлж, үргүйдэл, цаашлаад дутуу төрөлтөд хүргэж болзошгүй” гэж Сөүл хотын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн багийн ажилтан Франс Пресс агентлагт ярьжээ. Хорт хавдартай тэмцэх олон улсын хүрээлэнгээс ​​ийм төрлийн химийн бодисыг хорт хавдар үүсгэгч гэсэн ангилалд оруулдаг тул хүний ​​биед удаан хугацаагаар ойр байлгахаас зайлсхийх хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Мөн барилгын материалд түгээмэл хэрэглэгддэг формальдегид гэдэг химийн бодис Shein-ий малгайнаас хоёр дахин их хэмжээгээр илэрчээ. Түүнчлэн тус брэндийн хумсны будганд ​​хорт хавдар үүсгэгч диоксан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3.6 дахин их, метанолын агууламж нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.4 дахин их байгааг тогтоосон байна.

Сөүлийн албаныхан дээр дурдсан бүх бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авахыг хүссэн гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. “Хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн хорт бодис агуулсан бүтээгдэхүүнүүдэд савхин шаахай, малгай зэрэг хүний ​​биед шууд хүрэлцдэг бүтээгдэхүүнүүд орж байгаа учраас иргэд онцгой анхаарах хэрэгтэй. Сөүл хотын захиргаа ийм шинжилгээг тогтмол хийж, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж байх болно” гэж нийслэлийн захиргааны албаны төлөөлөгч Ким Тэ Хи хэлсэн байна.

Энэ оны дөрөвдүгээр сард Европын Холбоо Shein компанийг аюулгүй байдлын хатуу дүрэм журмыг баримтлах ёстой дижитал фирмүүдийн жагсаалтад нэмж оруулжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас