Мексик: Нэр дэвшигчдийг буудан хороож, саналын хайрцгийг шатааж байна
6 сарын 4. 11:530

Мексикт сонгуулиас болоод ард иргэд, нэр дэвшигчдийн эсрэг хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үргэлжилж байна.

Тухайлбал, өчигдөр/06.03/ Мексикийн төв нутгийн Пуэбла мужийн Койомепан дахь санал хураах байранд зэвсэгт этгээдүүд дайран орж, сонгогчид болон сонгуулийн ажилтнуудыг айлган сүрдүүлж, гал нээн дор хаяж нэг хүний аминд хүрчээ.

Пуэбла мужийн өөр нэг хот Тлапаналад мөн баг зүүж, юүдэнтэй цамц өмссөн зургаа, долоон хүн сургуулийн танхимд зассан санал хураах байрнаас саналын хайрцаг, хуудсуудыг авч зугтжээ. Тэднийг зогсоохоор гал нээхэд нэг нь оногдож амьсгал хураасан байна.

Керетаро мужид мөн цагдаа нар дор хаяж дөрвөн санал хураах байранд халдсан, саналын хайрцаг шатаасан мотоциклтой хүмүүсийг мөрдөн шалгаж байна.

Бас өчигдөр нь/06.02/ сонгуулийн өмнөхөн хотын консулд нэр дэвшигч буудуулж амиа алджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр нэр дэвшигч асан гэрийнхээ гадаа хүнтэй юм ярьж зогсоход нь мотоциклтой этгээд гал нээгээд зугтжээ.

Түүнээс гадна өнгөрсөн сарын 29 буюу сонгуулийн кампанит ажлын эцсийн өдөр баруун жигүүрийн сөрөг хүчний эвслээс Коюкка де Бенитес хотын даргад нэр дэвшиж байсан Альфредо Кабрераг дэмжигчидтэйгээ гар барин мэндчилж байхад зэвсэгт этгээд толгойд нь буудан хороосон билээ.

Эрх баригчдын тооцоолсноор энэ сонгуулийн үеэр дор хаяж 25 нэр дэвшигч нас барсан байна.

 

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24