2024/06/04 Тойм мэдээ
6 сарын 4. 15:100

Шибуяад гадаа согтууруулах ундаа уухыг хориглолоо

Токиогийн хамгийн их жуулчин очдог Шибуяа дүүрэгт энэ оны аравдугаар сараас эхлэн гадаа буюу олон нийтийн газарт архи, согтууруулах ундаа уухыг өдөр бүр 18-05 цагийн хооронд хориглох нь.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны гадаа эхнэрүүд өвдөг сөгдөн эсэргүүцэл илэрхийлэв

ОХУ-ын 2022 оны цэргийн дайчилгааны тушаалаар Украины тулааны талбарт татагдсан бэлтгэл офицеруудын эхнэрүүд энэ сарын 3-ны өдөр Батлан ​​хамгаалах яамны өмнө өвдөг сөгдөн эсэргүүцлээ илэрхийлэв.

Мексик: Нэр дэвшигчдийг буудан хороож, саналын хайрцгийг шатааж байна

Тухайлбал, өчигдөр/06.03/ Мексикийн төв нутгийн Пуэбла мужийн Койомепан дахь санал хураах байранд зэвсэгт этгээдүүд дайран орж, сонгогчид болон сонгуулийн ажилтнуудыг айлган сүрдүүлж, гал нээн дор хаяж нэг хүний аминд хүрчээ.

БНСУ умард хөрштэйгөө сэтгэлзүйн дайнд бэлдэж байна

Өнөөдрийн/06.04/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан тогтоолоор Засгийн газар есдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийн бүх заалтын үйлчлэлийг түдгэлзүүлж, Умард Солонгосын хил дээр чанга яригч ашиглахыг хориглохтой холбоотой хуулийн заалтуудаа цуцлав.

Гурван найз үерт урсахаасаа өмнө эцсийн удаа чангаас чанга тэврэлджээ

Италид орсон ширүүн борооны улмаас үерлэсэн голд гурван найз эцсийн удаа чангаас чанга тэврэлдэн салах ёс гүйцэтгээд урсаж байгаа бичлэг цахим орчинд тарж олны сэтгэлийг хөндөөд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09