“Пандора” компани Вьетнам дахь үйлдвэртээ 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглана
6 сарын 11. 16:480

Дэлхийн үнэт эдлэлийн хамгийн том брэнд болох “Пандора” Вьетнамын өмнөд нутгийн Биньдуонг мужид байгуулах шинэ үйлдвэрээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулж, зөвхөн дахин боловсруулсан алт, мөнгийг ашиглах болно гэдгээ мэдэгджээ.

“Пандора”-гийн мэдэгдсэнээр, 150 сая ам.долларын хөрөнгө оруулах уг байгууламж нь 2026 онд ашиглалтад орсноор компанийн урт хугацааны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, 7000 ажлын байр шинээр бий болгох ажээ.

Мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахад онцгой анхаарал хандуулна. Вьетнамын эдийн засгийн төв Хо Ши Мин хотоос урагш 40 км-ийн зайд орших Биньдуонг мужид байрлах үйлдвэрт жилд 60 сая ширхэг үнэт эдлэл үйлдвэрлэх юм.

“Пандора”-гийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Александр Лачик хэлэхдээ, манай компани Вьетнамд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байна гээд, Биньдуонгийн үйлдвэрийг байгуулснаар хэрэглэгчдийн ирээдүйн эрэлт хэрэгцээг хангах, түүнчлэн компанийн хөгжил дэвшилд чухал алхам болно хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52