БНХАУ жуулчдын ариун цэврийн өрөөнүүдэд цаг тоолуур тавьж эхэлжээ
6 сарын 13. 12:530

Хятадын алдарт 1500 жилийн түүхтэй, 252 агуйтай, 51 мянган хөшөө дурсгалтай буддын Юнган ангал олон жил жуулчдын нүдийг хужирлаж байгаа билээ. Гэвч Юнескогийн соёлын өв болсон уг газарт жуулчдын ариун цэврийн өрөөнд цаг тоолуур тавьж эхэлсэн нь бүүр ч олны анхаарлыг татаад байгаа юм.

Тухайлбал, эх сурвалжуудын авсан зураг, дүрс бичлэгүүдээс харахад ариун цэврийн өрөөний тасалгаа бүрийн хаалга дээр лед дэлгэц байрлуулсан нь тухайн тасалгаа хүнгүй байвал ногоон гэрэл асааж, хүнтэй бол хэр удаан хүнтэй байгааг нь минут, секундээр тоолж харуулдаг аж.

Эл шинэчлэл олны бодлыг талцуулж, цахим орчинд багагүй мэтгэлцээн дагуулж байгаа юм байна. Жишээлбэл, зарим хүн “ариун цэврийн өрөөний үүдэнд дараалалд зогсон хүлээхгүй, хаалга тогшиж бухимдахгүй амар болжээ” гэх мэтээр дэмжсэн бол зарим хүн “хүмүүс гаднаас хараад, шүүмжлээд байгаа юм шиг эвгүй санагдах юм байна” хэмээн дургүйцжээ.

Тэгвэл албаныхан жуулчдын тоо улам олширч байгаад тохируулан зарим шинэчлэл хийсэн гэдгийг тайлбарлаад, “бид жуулчдын ариун цэврийн өрөө ашиглалтыг хянах гээгүй. Хүнийг суултуур дээрээс болоогүй байхад нь хөөх боломжгүй шүү дээ. Бас бид тав, арван минут гэх зэргээр ариун цэврийн өрөө ашиглах хязгаар гэж тогтоогоогүй” хэмээн тайлбар өгсөн байна.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24