Эзгүй бэйсболлын талбайг ганц доллараар аваад тансаг харш болгожээ
6 сарын 13. 15:570

Индианаполист байрладаг түүхт Буш бэйсболлын хүрээлэн нэгэн цагт эзгүй хаягдаж, машины зогсоол, шороон зам болоод байжээ. Тэгвэл тус хүрээлэн өдгөө нэг байр нь сарын 900-1700 ам.долларын түрээстэй тансаг харш болсон байна.

Тус хүрээлэнг эзгүй хаягдаад байхад нь Майкл Кокс, Жон Ватсон болон түүний хоёр хүү нийлж дөрвүүл ердөө ганцхан ам.доллараар худалдан аваад 13.8 сая ам.доллар зарцуулан 138 айлын багтаамжтай орон сууц болгон шинэчилсэн байна. Ийн бүрэн шинэчлэх ажлыг Индианаполис хотын “Core Redevelopment” компани голлон гүйцэтгэжээ.

 

 

“Бид анх энэ ажлыг эхлүүлж байхдаа хэн ирж түрээслэх юм бол доо гэж ихэд гайхаж байлаа. Учир нь энэ хавь хүн хөдөлгөөн сийрэг, хоосон газар. Эдийн засгийн эргэлт ч муутай. Ерөнхийдөө бид нэг их ашиг бодолгүй сайн дурын үндсэн дээр энэ хүрээлэнг зассан юм. Одоо харин ийм амжилтад хүрсэнд нь тун баяртай байна” хэмээн Ватсон ярьжээ.

Барилгыг шинэчлэн засах ажил 2011 оны наймдугаар сард эхэлж, хоёр жилийн дараа дууссан юм. Түүнээс хойш бүх байр нь түрээслэгчээр тасраагүй өдийг хүрчээ.

 

 

Тухайн үед Ватсон Индианагийн дурсгалт газруудыг хамгаалах өндөр албан тушаал хашдаг байж. Гэтэл 1931 онд байгуулагдсан Буш хүрээлэнг нураах гэж байгаа тухай дуулаад, аврахаар оролдож эхэлсэн байна.

Эхэндээ тэрээр хүрээлэнг дахин бэйсболл болон хөл бөмбөгийн талбайн зориулалтаар ашиглах гэж үзсэн ч хөрөнгө оруулах хүн олдолгүй бууж өгчээ. Иймд тэр хаягдсан хүрээлэнг орон сууц болгохоор шийдсэн аж.

Эзгүй удаж муудсан хүрээлэнг шинэчлэн засахад 14 сая ам доллар төсөвлөж, нийт 13.8 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Тэгэхдээ Кокс, Ватсон, түүний хоёр хүү тус бүр нэг нэг сая ам.доллар гаргаж, 6.5 саяыг мортгэйжийн зээлээр аваад, Индианаполис хотын захиргаанаас 5.3 саяын дэмжлэг хүртжээ.

 

Эх сурвалж: Moneywise

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24
Бээжин цахилгаан машины татварын асуудлаар ЕХ-той хэлэлцэнэ
2024-6-25 10:53