Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Паркер” автомат станц Нарыг хамгийн ойр зайд тойрох ээлжит 20 дахь нислэгээ зургаадугаар сарын 30-нд амжилттай дуусгасан байна.
Уг станц эл нислэгийн үеэр Нарны гадаргуугаас 7.26 сая км-ийн зайд, цагт 635.266 километрийн хурдтайгаар Нарыг тойрон нисэж, өмнөх дээд амжилтуудаа давтжээ.
НАСА-д зохион бүтээсэн хамгийн хурдан төхөөрөмж болох "Паркер" энэ оны есдүгээр сарын 30-нд дахин мөн ийм зайд, ийм хурдтайгаар Нарыг тойрон нисэх ажээ.
Уг станцыг Нарны титмийг судлах зорилгоор хөөргөсөн юм. Эрдэмтэд мөн нарны салхи (нарны титмээс ялгарах ионжсон бөөмсийн урсгал) хэрхэн үүсдгийг мөн Нарны аймагт бүхэлд нь хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судлахыг зорьж байна. Одон орны физикчид эл үзэгдлийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй болсноор Нарны аймгийн зах хязгаар яг хаана байгааг тодорхойлно гэж найдаж байна. Эдгээр мэдээлэл мөн сансрын цаг агаарыг илүү оновчтой тооцоолон таамаглахад тус дөхөм болох ажээ.
“Паркер” станцыг 2018 оны наймдугаар сард Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөсөн юм. Мөн оны 10 дугаар сарын сүүлчээр Герман-Америкийн "Хелиос 2" сансрын аппаратны Наранд хамгийн их ойртсон дээд амжилтыг эвджээ.
1.5 тэрбум орчим ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү станцад шинжлэх ухааны дөрвөн багц төхөөрөмж суурилуулсан бөгөөд Цельсийн 1 400 хэм хүртэлх халууныг тэсвэрлэх 11.43 см-ийн зузаантай нүүрстөрөгчийн шилэн бүрхүүлээр хамгаалагдсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй