БНСУ: Цахилгаан бенз шөнө шатсанаас болж 70 машин өртөж, 20 хүн угаартлаа
2024, 8 сарын 2. 12:010

Инчон дахь орон сууцны том хорооллын доорх автомашины дулаан гараашинд энэ сарын 1-ний шөнө цахилгаан машин шатаж багагүй хохирол учруулжээ.

Инчоны гал унтраах газрын мэдээлснээр өчигдөр/08.01/ үүрийн 06:15 цагийн үед орон сууцны Б1 давхарт байсан Мерседес Бенз маркийн цахилгаан автомашинаас гал гарч, найман цаг 20 минутын дараа бүрэн унтраасан гэнэ.

Галаас шалтгаалан 20 хүн угаартсаны долоо нь 10-аас бага насны хүүхэд байжээ. Мөн нэг гал сөнөөгчийн биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Түүнээс гадна цахилгаан машинаас гарсан гал эргэн тойрондоо тархаж, гараашинд байсан ойролцоогоор 70 машинд нөлөөлсөн гэнэ.

Гал орон сууцны Б1 давхарт гарсан тул галын машин ороход хүндрэлтэйн дээр агаарын хэм өндөр байгаа зэрэг шалтгаанаас болж галыг унтраахад хүндрэлтэй байсан аж. Түүнчлэн цахилгаан машинаас гарсан гал энгийн дотоод шаталтын хөдөлгүүртэй машины галтай харьцуулахад илүү хүнд байдаг гэнэ.

Гэрчүүдийн мэдээлснээр гал гараашнаас тэлж орон сууцны хэсэг рүү орсныг хамгаалалтын албаныхан иргэдтэй нийлж унтраахаар хичээсэн ч чадаагүй аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
2
5
5
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35